Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Уул уурхайн 100 жилийн ойн баярын хурал болно 

  
Г.Идэр   

 

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт өнөөдөр Соёлын төв өргөөнд 11 цагт эхлэнэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй тус арга хэмжээнд төр засгийн удирдлагууд болон УУХҮЯ, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцох юм. Баярын хурлыг нээж салбарын сайд үг хэлэх бөгөөд шагнал гардуулах ёслолоор үргэлжлэх аж. 
 

Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд өчигдөр төрийн дээд цол, одон, медаль гардуулсан юм. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 2, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан 6, Гавьяат уурхайчин 12, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн 3 төрсөн бол Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 9,  Алтан гадас одонг 11, Хөдөлмөрийн хүндэт медалийг  5 хүн хүртлээ.