Ч.Сансар
Зэсийн салбарын томоохон зарим компаниуд зэсийг АНУ-ын чухал ач холбогдол бүхий ашигт малтмалын жагсаалтад оруулах ажлын хүрээнд улс төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоо тогтоож, дэмжлэг авч байна.
Аризонагийн бие даагч, сенатор Кирстен Синема пүрэв гарагт бусад хууль тогтоогчидтой хамтран Дотоод хэргийн сайд Деб Хааландад захидал илгээж, "зэсийг чухал ашигт малтмалын жагсаалтад оруулахыг" уриалав. Өөрийн төрсөн муж нь зэс үйлдвэрлэлийн төв болсон сенаторууд мөн гарын үсэг зуржээ.
"Энэ бол хэцүү ажил биш" гэж Синема ярилцлага өгөхдөө хэлэв. “Бидэнд ирээдүйн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын тулд эдгээр ашигт малтмалыг олборлох, боловсруулах хүчин чадалд томоохон асуудал тулгарч байна. Манай улсын дотоод, үндэсний аюулгүй байдалд зэс ямар чухал болохыг манай засгийн газар мэднэ” гэжээ.
Уг захидалд Украины дайн зэрэг эдийн засаг, геополитикийн томоохон үйл явдлууд зэсийн нийлүүлэлтэд эрсдэл учруулах боломж өндөр байгааг анхааруулжээ.
АНУ-ын чухал ашигт малтмалын жагсаалтыг гурван жил тутамд шинэчилдэг бөгөөд 2022 онд никель, лити, цайр зэрэг цахилгаан автомашины үйлдвэрлэлд шаардлагатай батерейны гол металлууд тус жагсаалд ордог.
Зэсийн эрэлт хэрэгцээ дэлхийд өсөж, зэсийн шинэ эх үүсвэрийг цаг алдалгүй тодорхойлох, хөрөнгө оруулах шаардлага өндөр байгааг харгалзан өнөөдөр цаг хугацаа бидэнд үнэхээр чухал байна. " гэж захидалд дурджээ.
Зэсийн хөгжлийн нийгэмлэг АНУ-ын Засгийн газарт зэсийг чухал ашигт малтмал гэж тооцож, Засгийн газраас нэн чухал гэж тодорхойлсон 50 ашигт малтмалын жагсаалтад оруулахыг уриалж байна. Тус нийгэмлэгт Рио Тинто групп, BHP групп, Freeport-McMoRan Inc зэрэг томоохон зэс үйлдвэрлэгчид, түүнчлэн Mueller Industries Inc зэрэг боловсруулах үйлдвэр гишүүнээр ордог.
АНУ-ын чухал ашигт малтмалын жагсаалтыг гурван жил тутамд шинэчилдэг бөгөөд 2022 онд никель, лити, цайр зэрэг цахилгаан автомашины үйлдвэрлэлд шаардлагатай батерейны гол металлууд тус жагсаалд ордог. 2022 онд никель, цайр зэрэг металлыг нэмсэн ч зэсийг оруулаагүй.
Дэлхийн томоохон уул уурхайн компаниуд болон металлын худалдаачид зэсийн асар их хомсдол үүсч, улмаар дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, уур амьсгалын олон улсын зорилтуудыг биелүүлэх боломжгүй болно гэж анхаарууллаа.