Г.Идэр
IRIM судалгааны хүрээлэн нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран MERIT /Институтийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах/ төслийн санхүүжилтээр “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого (2019-2026)-ын үнэлгээг гүйцэтгэж, үнэлгээний тайлан боловсруулжээ.
Үнэлгээний гол үр дүнг оролцогч талуудад танилцуулах, зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр “Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд 11 цагт зохион байгуулах аж. Үнэлгээний үр дүнг Төслийн багийн ахлагч Д.Аюуш танилцуулж, үнэлгээний үр дүнгээс гарсан санал зөвлөмжийг хэлэлцэн, оролцогч талуудын асуултад хариулах байдлаар хэлэлцүүлэг өрнөх юм.