Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын эрэлт буурснаар зэсийн үнэ эргээд 9000 ам.доллараас доош буулаа

Ч.Сансар


Хятадад зэсийн эрэлт хэрэгцээ сул хэвээр байгаа тул баасан гаригт зэсийн үнэ уналаа.
Нью-Йоркийн Comex бирж дээр тавдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ нэг фунт нь 3.96 ам.долларт (тонн нь 8712 ам.доллар) хүрч, пүрэв гаригийн хаалтын ханштай харьцуулахад 2.2%-иар буурчээ.
 
Хятадад зэсийн нөөц нэмэгдэж, импортын урамшуулал дахин буурсан нь эрэлт бага байгааг илэрхийлж байна.

Америк долларын ханш өсөж, 49 хоногийн хамгийн өндөр цэгт хүрсэн нь бусад валютаар зэсийн арилжаа хийхэд илүү үнэтэй болов. Хятадад зэсийн импортод нэмж төлдөг Яншан чөлөөт худалдааны бүсийн урамшуулал 11 дүгээр сарын эхээр 144.50 ам. доллар байсан бол 22.50 ам.доллар болтлоо буурчээ.

"Энэ нь Хятад дахь зэсийн хэрэглэгчид үнэ буурахыг хүлээж байна" гэж хөрөнгө оруулалтын Либериум банкны шинжээч Том Прайс хэлэв. Одоогийн зах зээлд нэг тонн зэсийн үнэ 7000 ам.доллар байхад тохирч байгаа, гэхдээ зэсний үнэ тэгтлээ буурахгүй байх болов уу гэж тэрээр хэллээ.