Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Азийн эдийн засаг харилцан адилгүй сэргэж байна

Ч.Сансар


Азийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын үйлдвэрлэгчид цар тахлын дараа тэс өөр хурдтай сэргэж байна.

Хятадын үйлдвэрлэл өнгөрсөн сард сүүлийн арав гаруй жилийн хугацааны хамгийн өндөр хурдтай өссөнийг албан ёсны тоо харуулж байна.
 
Харин Японд үйлдвэрлэл хоёрдугаар сард сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд байгаагүй хурдтай буурчээ. Ковидийн хязгаарлалтууд дэлхий даяар суларснаар компаниудын үйл ажиллагаа дахин сэргэж эхэлсэн ч цахилгааны үнээс ажилчдын цалин хүртэл бүх зүйлийн зардал нэмэгдэж байна.

Хятадын Үндэсний статистикийн товчооны мэдээлснээр, Хятадын аж үйлдвэрийн салбарын худалдан авалтын менежерийн индекс (PMI) нэгдүгээр сард 50.1 байсан бол 52.6 болж өссөн байна. Энэ нь 2012 оны дөрөвдүгээр сараас хойшхи сарын хамгийн өндөр үзүүлэлт юм. PMI нь бизнес, төв банк, Засгийн газар, хөрөнгө оруулагчдад өнөөгийн болон ирээдүйн бизнесийн нөхцөл байдлын талаар чухал мэдээлэл өгдөг эдийн засгийн чиг хандлагын хэмжүүр юм.

Өнгөрсөн оны сүүлээр дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсад коронавирусын хатуу хязгарлалтууд суларч, эдийн засгийн үзүүлэлтүүд төсөөлж байснаас хамаагүй эерэг гарчээ.

Үүний зэрэгцээ, Японд хувийн аж үйлдвэрийн салбарын PMI нэгдүгээр сард 48.9 байсан бол хоёрдугаар сард 47.7 болж буурч, энэ нь 2020 оны есдүгээр сараас хойших хамгийн хурдацтай уналт боллоо.

Эдгээр тоо баримт Японы бизнес эрхлэгчдэд дэлхийн эдийн засгийн хямрал, түүхий эдийн үнэ ханшийн өсөлт, ажилчдын цалинг нэмэгдүүлэхийг компаниудаас шаардах зэрэг томоохон асуудлууд тулгарч буйг харуулж байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах, түүхий эдийн үнэ ханш өсөх, ажилчдын цалинг нэмэгдүүлэхийг компаниудаас шаардах зэрэг томоохон асуудлууд Японы бизнесүүдэд тулгарч буйг уг мэдээлэл илэрхийлж байна.

Японы Засгийн газрын мэдээллээс харахад тус улсын үйлдвэрүүд, ялангуяа автомашин болон компьютерийн чипийн үйлдвэрлэл нэгдүгээр сард буурсан нь сүүлийн найман сарын хугацаанд хамгийн хурдтай уналт болсон байна.