Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

“Оюутолгой” дэлхийн ижил төстэй уурхайнуудтай харьцуулахад 3 дахин бага ус хэрэглэдэг

А.Халиун

“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер тэргүүтэй удирдлагын багийнхан гуравдугаар сарын 2-ны өдөр компанийнхаа 2022 үйл ажиллагааны тайланг танилцуулсан юм.
 


Оюутолгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ууганбаяр, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн биелэлтийг Өмнөговь аймаг болон Ханбогд сумын Байгаль орчны газар, Говийн сав газрын захиргаа, Ханбогд сумын малчдын төлөөллөөс бүрдсэн комиссын шалгалтаар 93.4 хувийн үнэлгээ авсан. Энэ нь өмнөх жилүүдээс сайжирсан үзүүлэлт.  Оюутолгой компани Монгол Улсад хэрэгждэг хууль тогтоомж, байгаль орчны стандартуудыг мөрдөн ажилладгийн нотолгоо нь энэ юм.

Мөн уул уурхайн салбартаа хамгийн бага ус ашиглах бодлого барьдаг. Тиймээс барилгын шатнаас эхлээд үйл ажиллагааны шат хүртэл сайжруулалтыг бүх түвшинд хийдэг. 2022 оны хувьд 1 тонн хүдэр боловсруулахад 0.4 шоо метр ус ашигласан. Энэ үзүүлэлтээрээ дэлхийн ижил төстэй зэсийн уурхайнуудтай харьцуулахад гурав дахин бага ус хэрэглэдэг гэсэн үг.

Ус ашигласны судалгааг хийгээд харьцуулж үзэхэд өмнөх жилүүдийн стандартаа хангаж байгаа нь батлагдсан. 2022 онд нийт усны хэрэглээний 86.5 хувийг дахин ашигласан.

Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд 100 сая мод тарихаар амлалт авсан. БОАЖЯ болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтарч өнгөрсөн онд 48 мянган мод тарьсан гэлээ.  

 


Орон нутгийг хөгжүүлэхэд 2022 онд 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ

Орон нутгийн харилцааны хэлтсийн менежер О.Цэрэннадмид, Бидний хувьд 2022 онд орон нутгийн гол гол харилцагч нартайгаа уулзалт хийж, хамтын ажиллагаагаа идэвхжүүлсэн жил байлаа. 500 гаруй удаагийн уулзалтаар орон нутгийн 1500 гаруй иргэнтэй уулзаж, санаа бодлыг сонсохоос гадна сумын 3600 гаруй иргэнд Оюутолгойн өдөр тутмын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч ажилласан.

Орон нутгийг хөгжүүлэх зорилтын хүрээнд 2022 онд Ханбогд суманд 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, 2022 оны тавдугаар сард Өмнөговь аймагт Байгаль, түүхийн музейг Оюутолгойн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан ба хагас жилийн хугацаанд 28 мянган иргэн музейг үзсэн байна.

Мөн Ханбогд сумын төвд цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг байгуулсан. Ингэснээр 30 гаруй ААН, 340 гаруй айл өрх цэвэр, бохир усны сүлжээнд холбогдох боломж бүрдлээ.

2022 онд Ханбогд сумыг хөгжүүлэх түншлэлд талууд гэрээ байгуулж, “Ханбогд сумыг хөгжүүлэх хурдасгуур Оюутолгойн сан”-г байгуулж, сангийн хөрөнгөөр таван жилийн хугацаанд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд Ханбогд сумыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг гаргаж, үүнийг хэрэгжүүлэхэд Оюутолгойн үүрэг оролцоо ямар байхыг илүү тодорхой болгож байна.

2023 он энэ сангаар дамжуулан 13-14 ажил хийхээр төлөвлөсний тав нь болох дэд бүтцийн томоохон төслүүдэд нийт 15 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөөд байна. 2023 онд аймгийн иргэдийн эрүүл мэнд, боловсролд чиглэсэн хүн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна хэмээн танилцуулав.