Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Т. Баттулга: Build Mongolia 2023 үзэсгэлэнд зочлох барилга, дэд бүтцийн салбарынхны хувьд олон төрлийн бүтээгдэхүүнтэй нэг дор танилцаж, ханган нийлүүлэгчдийг таних хамгийн таатай орчин

Build Mongolia 2023 олон улсын барилга, зам тээвэр, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн техник технологийн гуравдахь  удаагийн үзэсгэлэн 2023 оны 4 дүгээр сарын 19-21-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаа билээ. Энэ талаар үзэсгэлэнгийн зохион байгуулагч Экспо Монгол ХХК-ийн ерөнхий захирал Т. Баттулгатай ярилцлаа.

Өнгөрсөн онд “Build Mongolia 2022” үзэсгэлэн Мөсөн өргөөнд өргөн цар хүрээг хамран, амжилттай зохион байгуулагдсан. Энэ жил оролцогч байгууллага болон зочдын хувьд хүлээлт өндөр байгаа болов уу гэж харж байна.  Та энэ талаар ямар бодолтой байна? 

Үзэсгэлэнд оролцогчдын хувьд тодорхой зорилготой, түүнийгээ биелүүлэх хүлээлттэй оролцох нь тодорхой. Тэдний гол зорилго бол харилцаагаа нэмэгдүүлж, зах зээлээ тэлж, бизнесээ өргөжүүлэхээр манай үзэсгэлэнд оролцдог. Чухам энэ л зорилгод нь туслах зарчмаар үзэсгэлэнгээ зохион байгуулдаг. Үзэсгэлэн үзэхээр зочлон ирэх барилга, дэд бүтцийн салбарынхны хувьд олон төрлийн бүтээгдэхүүнтэй нэг дор танилцаж, ханган нийлүүлэгчдийг таних хамгийн таатай орчин болж чаддаг.

Нөгөө талаар, бизнесийн үзэсгэлэн нь өөрөө оролцогчдын хувьд амжилт болон зорилгоо ахиулах чухал арга хэмжээ болдог. Build Mongolia үзэсгэлэнгийн өмнөх дугаар зохион байгуулалтын хувьд маш сайн болсон бөгөөд богино хугацаанд нийтэд танигдсан. Тийм ч учраас барилга, дэд бүтцийн салбарт материал техник нийлүүлэгчид энэ удаагийн үзэсгэлэнгийн талбайг эрт дүүргэлээ.

Улс орны эдийн засгийн эх үүсвэр нь бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбар байдаг. Харин Монгол Улсад бүтээн байгуулалтын салбарыг нэгтгэсэн томоохон үзэсгэлэн тэр бүр зохион байгуулагддаггүй билээ. Тэр ч утгаараа Build Mongolia 2023 үзэсгэлэнд холбогдох салбарын төрийн гол байгууллагуудын зүгээс хэрхэн анхаарч байгаа вэ?

Барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын техник, технологийг нэгэн дээвэр дор нэгтгэн Build Mongolia үзэсгэлэнг зохион байгуулах болсон шалтгаан нь эдгээр салбарыг хамтад нь бүтээн байгуулалтын салбар гэж нэг ерөнхий ойлголтод хамааруулж байгаа юм. Явуулж байгаа үйл ажиллагаа нь эцсийн бүлэгт бүгд бүтээн байгуулалт болж, нэг нь нөгөөгөө нөхөж, нэг зүйлийг хамтдаа бүтээдэгт оршино. Мөн манай үзэсгэлэнгийн зарим оролцогч нийлүүлэгчдийн хувьд уг салбарын бүхий л сегментэд техник нийлүүлдэг байгууллагууд бий. Иймд Build Mongolia үзэсгэлэнд оролцох нь маш үр дүнтэй маркетинг болдог гэж бодож байна.

Цаашлаад төрийн байгууллагууд тэр дундаа салбарын яамд дэмжиж байгаа. Манай үзэсгэлэнгийн үеэр салбарын төлөөллүүд төрийн бодлогын талаар мэдээлэл хийж, хамтран ажиллаж байгаад баяртай байна.

Үзэсгэлэнгийн бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа бол. Одоогоор хэчнээн компани оролцохоор байна вэ?

Бид аль ч үзэсгэлэнгээ бүтэн жилийн өмнөөс төлөвлөж бэлддэг. Тиймдээ ч бүх зүйл цаг хугацаандаа хийгдээд явж байгаа.

Олон улсын чанартай зохион байгуулагддаг Build Mongolia 2023 үзэсгэлэнд гадны байгууллагуудын оролцоо хэр байна вэ?

Өмнөх оны үзэсгэлэнд гадаадын 10 гаруй орны 130-аад бизнесийн байгууллага оролцсон. Өнөө жил нэмэгдэж байна. Гадаадын оролцогчдыг аль болох олноор оролцуулж, жинхэнэ утгаар нь олон улсын арга хэмжээ болгохыг зорьж байгаа. Гэхдээ тоондоо чухал биш. Учир нь олон улсын оролцогчдыг дагаад Монголын бизнест шинэ харилцаа, хамтын ажиллагаа, шинэ бизнес бий болж, дэвшилтэд шинэ технологи нэвтрэх нь чухал юм.

Ярилцлага өгсөнд баярлалаа. Энэ жилийн “Build Mongolia 2023” үзэсгэлэнд тань амжилт хүсье. Илүү олон олон улсын байгууллагууд оролцож, Монголын зах зээлд үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байна.

Итгэл хүлээлгэсэнд баярлалаа. Танай байгууллагын хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.   

 

 

Сэтгэгдэл (2)

  • Наран (192.82.67.194)
    Хаана болох оо эх хэлнэрээ тодорхой бичээч ээ!
    2023 оны 03 сарын 18 | Хариулах
  • Малууд (202.55.188.39)
    Хаана бэ? Тодорхой бич !!!!!! Ийм малууд чадах уу амжих ууу балайгуууд Хааана бэ
    2023 оны 03 сарын 16 | Хариулах