Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Банкны хямрал намжиж, зэсийн үнэ өслөө

Ч.Сансар

Нью-Йоркийн Comex зах зээл дээр тавдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ пүрэв гарагаас 2.3%-иар өсч, нэг фунт нь 3.95 ам.долларт (тонн нь 8690 ам.доллар) хүрсэн байна.
 
Томоохон бүлэг банкууд АНУ-ын First Republic Bank-ны санхүүжилт нэмэгдэж, Швейцарийн Үндэсний банк Credit Suisse банкинд санхүүгийн тусламж үзүүлж байгаа тухай мэдээг хөрөнгө оруулагчид талархан хүлээж авлаа.

Мөн Silicon Valley Bank болон Credit Suisse  банкуудтай холбоотой асуудлууд эхнээсээ шийдэгдэж байна.  Ам.долларын ханш унасан нь “ногоон”-оор үнэлэгдсэн түүхий эдийг худалдан авах сонирхолыг нэмэгдүүлсэн.

Европын металлын салбарынхан пүрэв гаригт Европын Холбооноос зэс, никелийг анх удаа стратегийн ач холбогдолтой түүхий эдэд  тооцож, уул уурхайн зөвшөөрөл олгох журмыг илүү хурдасгах,   хөрөнгө оруулалт, санхүүжилт авах боломжийг  илүү нээлттэй, хялбар болгож буй шийдвэрийг сайшаалаа. Харин түүхий эдийн нийлүүлэлтийг сайжруулахын тулд илүү их зүйл хийж болох байсан гэж тус салбарынхан мэдэгдлээ.

Европын Холбооны Чухал түүхий эдийн хуулийн хүрээнд зэс, никелээс гадна кобальт, лити, газрын ховор элемент зэрэг чухал ашигт малтмалуудын олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хамрагддаг.

Европын холбоо зэсийн хэрэгцээнийхээ 15 орчим хувийг өөрсдөө үйлдвэрлэж байна. Европын холбоо стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын 10-аас доошгүй хувийг дотооддоо үйлдвэрлэх зорилттой бөгөөд  энэ нь  зорилтыг давсан үзүүлэлт юм. "Цаашид нөхцөл байдал муудаж магадгүй" гэж Европын хамгийн том цэвэршүүлсэн зэс үйлдвэрлэгч Aurubis компанийн Гүйцэтгэх захирал мэдэгдлээ.