Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюу Толгой уурхайг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г 2022 онд байгуулсан билээ. 450 МВт-ын хүчин чадалтай “Тавантолгойн дулааны цахилгаан станц”-ыг төр өөрөө бүтээн байгуулах шийдвэр гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд ТТДЦС ашиглалтад орсноор Оюу Толгой уурхайн БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрчим хүчний системээс авч буй импортын цахилгаан эрчим хүчийг орлох болно. Мөн гүний уурхайн ажилтнуудын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг баталгаажуулах, гүний уурхайн үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой юм.