Ч.Сансар
Дэлхийн зах зээлд нийлүүлэлт буурсантай холбоотой зэсийн үнэ өслөө. Нью-Йоркийн Comex бирж дээр тавдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ нэг фунт нь 4.09 ам.долларт (тонн нь 8998 ам.доллар) хүрч, баасан гаригийн хаалтын ханштай харьцуулахад 0.5%-иар өссөн байна.
Шанхайн фьючерс бирж дээр 5 дугаар сард худалдах зэсийн үнэ 0.2%-иар өсч, нэг тонн нь 69,250 юань буюу 10,073,61 ам.доллар болжээ.
Шанхайн фьючерс биржийн хяналтад байгаа агуулахуудад зэсийн нөөц баасан гарагт 11.6%-иар буурсан бөгөөд дөрөв дэх долоо хоног дараалан буурчээ.
Хоёрдугаар сарын сүүлчээр дээд цэгтээ хүрч байсан зэсийн нөөц 36.2%-иар буурч 161,152 тонн болжээ.
Ройтерс агентлагийн тоймч Энди Хоум " Silicon Valley Bank-ны дампуурлын улмаас санхүүгийн зах зээл хямарч, сангууд зэсийн үнэ өснө гэсэн таамаглалаа бууруулсан" гэж бичжээ.