Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Энержи ресурс” 32 мянган тонн нүүрс арилжжээ

Экспортод гаргах нүүрсний цахим арилжаагаар “Энержи ресурс” компани таван багц буюу 32 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс арилжжээ.

Дараагийн дуудлага арилжаа маргааш /2023.04.12/ өдрийн 10:00-13:00 цагийн хооронд “Энержи ресурс” болон “Эрдэнэс тавантолгой” компани баяжуулсан нүүрсний арилжаагаа хийнэ хэмээн Монголын Хөрөнгийн бирж цахим хуудастаа тэмдэглэсэн байна.

Арилжигдсан нүүрсний мэдээлэл

Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо

2023.04.12

Цахим арилжаанд оролцсон худалдан авах санал гаргагчдын тоо

1

Нүүрс худалдагч этгээдийн нэр

“Энержи Ресурс” ХХК

Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг

16 давхар, Сэнтрал Тауэр, 1-р 
хороо, Сүхбаатар дүүрэг, 
Улаанбаатар хот, 14200, Монгол улс

Захиалгын бүртгэлийн дугаар

ER-23007

Дуудах доод үнэ, валютын төрөл

1250 юань /тонн

Хэлцэл хийгдсэн үнэ 

1250 юань /тонн

Гэрээний нийт үнийн дүн

40,000,000 юань

Хэлцлийн дугаар

2023.04.12-01

Үнийн өсөлтийн хувь

-

Арилжсан нүүрсний багцын тоо хэмжээ /тонн/

5 багц буюу 32000 тонн

Арилжсан нүүрсний төрөл, ангилал 

Баяжуулсан коксжих нүүрс

Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлт

Үнслэг (хуурай,%) ≤ 11%

Дэгдэмхий бодис (үнсгүй хуурай,%) ≤ 28%

Хүхэр (хуурай, %) ≤ 0.85%

Нийт чийглэг (хүлээн авах үеийн төлөв,%) ≤ 9%

G индекс ≥ 75

Худалдан авагчийн оршин байгаа улс

БНХАУ

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ