Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ОПЕК+ гишүүн орнууд газрын тосны олборлолтоо бууруулсан ч Саудын Араб Ази руу нийлүүлэлтээ үргэлжлүүлнэ


Ч.Сансар


Дэлхийн түүхий нефтийн тэргүүн экспортлогч Саудын Араб ирэх сараас эхлэн олборлолтоо өдөрт 500,000 баррелиэр бууруулж байгаа ч Хойд Азийн боловсруулах үйлдвэрүүдэд гэрээлсэн түүхий нефтээ хэвийн хэмжээнд нийлүүлнэ гэж эх сурвалж даваа гарагт Ройтерс агентлагт мэдээлэв.

Дөрөвдүгээр сарын эхээр ОПЕК+ бүлгийн томоохон үйлдвэрлэгчид газрын тосны олборлолтоо гэнэт бууруулах шийдвэр гаргаснаас хойш Азийн нефть боловсруулах үйлдвэрүүд нефтийн нийлүүлэлтэд уг бууралт нь нөлөөлөх үү, эсвэл энэ нь нефтийн үнийг нэмэгдүүлэх зорилготой байсан уу гэдгийг мэдэхийг хүсч байгааг эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээлэв.

ОХУ олборлолтоо өдөрт 500,000 баррелиэр бууруулахаа зарласнаас хойш Ойрхи Дорнодын ОПЕК-ийн болон  гишүүн орнууд дөрөвдүгээр сарын 2-нд олборлолтоо өдөрт нийт 1.16 сая баррелиэр бууруулахаар тохиролцсон.
Энэхүү гэнэтийн бууралт нь олон улсад нефтийн үнийг өсгөөд зогсохгүй, Ойрхи Дорнодын жишиг нефтийн фьючерсийн үнэ ханшийн  өсөх хандлагыг эрчимжүүллээ.

ОПЕК-ийн мэдэгдлийн дараа Dubai crude болон Dubai swaps маркийн нефтийн үнэ огцом өсч, Brent Crude-ийн ханштай ойртсон. Хятад улс эдийн засгаа дахин нээж, газрын тосны импорт нэмэгдэх төлөвтэй байгаа тул ирэх саруудад Dubai crude маркийн үнэ Brent маркаас дээгүүр өсөх магадлалтай болохыг шинжээчид үгүйсгэхгүй байна.