Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Хариуцлагатай уул уурхай” хангайн бүсийн чуулга уулзалт болно

Д.Оюунаа

“Хариуцлагатай уул уурхай” өдөрлөг ирэх сарын 5-нд Орхон аймагт зохион байгууллагдах аж. Энэ удаагийн өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагчаар Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, AMEP ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар оролцож буй.

Эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөллийг оролцогч талуудад зөвөөр хүргэх. Хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах, үр өгөөжтэй байхад чуулга уулзалтын зорилго оршиж буйг зохион байгуулагчид хэлж байна.

Эл хангайн бүсийн чуулга уулзалтад Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл аймагт хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд оролцоно. Түүнчлэн тухайн аймаг, орон нутгийн төрийн болоод иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцох юм байна.