Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Goldman Sachs: 2025 он гэхэд зэсийн үнэ 15.000 ам.доллар хүртэл өснө

Ч.Сансар

Зэсийн шинэ уурхай олноор нэмэгдүүлэхгүй бол ирэх 10 жилд дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээ нийлүүлэлтээсээ давна гэж салбарын удирдлагууд болон шинжээчид энэ долоо хоногт болсон салбарын гол хурлын үеэр мэдэгдэв.

Энэхүү таамаглал нь  мотор, батарей, цахилгаан утас зэрэг бүтээгдэхүүнд өргөн хэрэглэгддэг  хамгийн сайн дамжуулагч металлуудын нэг болох зэсийг хаанаас, хэрхэн олж авах вэ гэх асуудал дэлхий даяар тулгарч байгааг харуулж байна. "Хэрэв бидэнд хангалттай зэс байхгүй бол эрчим хүчний шилжилт хийхэд эрсдэл үүснэ" гэж зэсийн худалдаа эрхэлдэг Trafigura AG компанийн Гүйцэтгэх захирал Жереми Вейр дэлхийн зэсийн бага хурлын үеэр мэдэгдэв.

2035 он гэхэд зэсийн нийлүүлэлт дэлхийд 26%-иар нэмэгдэж, жилд 38.5 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Олон улсын зэсийн холбооноос гаргасан мэдээлэлд зэсийн баяжмал  боловсруулалт нэмэгдсэн ч нийлүүлэлт нь эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байх магадлалтай гэжээ.

"Хэрэв бид зэс болон бусад металлын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхгүй бол дэлхий Парисын уур амьсгалын хэлэлцээрийн нөхцлийг биелүүлэх ямар ч боломжгүй болно" гэж уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч FLSmidth компанийн төлөөлөгч Жошуа Мейер хэлэв.

Зэсийн шинэ уурхай нээх зөвшөөрлийн тоо сүүлийн 10 жилийн хамгийн доод хэмжээнд хүртэл буурсан гэж Goldman Sachs мэдээлэв. Уурхайн зөвшөөрөл авах, уурхайг ашиглалтад оруулах хугацаа ихэвчлэн 10-20 жил байдаг тул энэ  байдал дордож байгаагийн шинж. Goldman Sachs 2025 он гэхэд зэсийн үнэ 15.000 ам.доллар хүртэл өсч, одоогийн түвшнээс 67%-иар давна гэж таамаглаж байна.

Цахилгаан автомашин дотоод шаталтын хөдөлгүүрээс хамаагүй илүү зэс ашигладаг. Тиймээс зэсийн эрэлт хэрэгцээг даган  цахилгаан автомашины үйлдвэрлэл өснө. Харин хангалттай хэмжээнд зэс нийлүүлж чадахгүй бол цахилгаан машин үйлдвэрлэгчид зэсийг тооцоолсноос бага хэрэглэж, хөнгөн цагаан руу шилжиж магадгүй гэж шинжээчид анхааруулав.

Хөнгөн цагаан нь зэсээс хөнгөн, хямд боловч амархан зэвэрдэг, хэврэг,   цахилгааныг  60% орчим дамжуулах чадвартай. Үүнийг далайн салхин сэнс болон зарим цахилгаан автомашины утас зэрэг материал хийхэд ашиглаж болно гэж ICA мэдэгдэв.

Зэс дахин боловсруулах

Аюулгүй ажиллагааны доголдлоос болж уул уурхайн салбарын нэр хүнд муу байгааг зэсийн компаниудын удирдлагууд хүлээн зөвшөөрсөн.

Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Codelco-ийн Гүйцэтгэх захирал хэлэхдээ "Манай салбар иргэдийн итгэлийг олж авах ёстой.

Зэсийг дахин боловсруулах хувь хэмжээ нэмэгдэж байгаа хэдий ч түүнийг 100% дахин боловсруулдаг жинхэнэ "тойрог эдийн засаг" бий болох магадлал маш бага гэж салбарын удирдлагууд хэлэв. Aurubis AG компани катодынхоо бараг тал хувийг дахин боловсруулсан зэсээр хийдэг боловч 100% хүрэхийн тулд хэдэн арван жил шаардлагатай гэж мэдэгджээ.

Aurubis-ийн Гүйцэтгэх захирал Роланд Харингс "Дахин боловсруулсан зэс эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй. Ирэх жилүүдэд бидэнд шинэ уурхай олноор нээж ажиллуулах хэрэгтэй байна" гэжээ.

 

Эх сурвалж:  mining.com