Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын эрэлт буурснаар төмрийн хүдрийн үнэ уналаа

Ч.Сансар


Хятад дахь гангийн эрэлт даваа гарагт буурч, үйлдвэрлэл удааширсаны улмаас төмрийн хүдрийн үнэ 11 дүгээр сараас хойших хамгийн доод түвшинд хүрч унасан байна. Хойд Хятадад импортолсон 62% Fe маркийн гангийн үнэ 4.14%-иар буурч, тонн тутамд 105.84 ам.доллар болжээ.
 
Хятадын Даляны түүхий эдийн бирж дээр хамгийн их арилжаалагдсан 9 дүгээр  сарын төмрийн хүдрийн гэрээний ханш өдрийн арилжаагаар 3.1%-иар буурч, тонн нь 721.50 юань буюу 104.69 ам.долларт хүрчээ. 

ANZ банкны группын түүхий эдийн шинжээчид "Хятадад барилгын улирал эхэлж байгаа хэдий ч эрэлт суларч, бараа материалын нөөц өссөний улмаас гангийн үнэ буурсаар байна" гэж мэдэгджээ.

Хятадын Хэбэй мужийн хамгийн том ган үйлдвэрлэгч Таншан хотын ган зуухны 40 гаруй хувь нь засвар үйлчилгээнд орсон нь төмрийн хүдрийн эрэлтийг багасгасан гэж тэд хэлэв.

Төмрийн хүдрийн нийлүүлэлт мөн  буурлаа. Энэ сард болсон хар салхины улмаас Австралийн төмрийн хүдрийн экспортод саад учруулсан хэдий ч Fortescue Metals Group компани бүтэн жилийн тээвэрлэлтийн төлөвлөгөөгөө хэвээр үлдээсэн.
Эхний улиралд Баруун Австралиас тээвэрлэсэн төмрийн хүдрийн хэмжээ таамаглаж байснаас 15.4%-иар өссөн тухай мэдээлсний дараа Рио Тинто төмрийн хүдрийн тээвэрлэлтийн жилийн төлөвлөгөөгөө дахин баталлаа.

Үүний зэрэгцээ Vale төмрийн хүдрийн олборлолтоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.8%-иар өссөн гэж мэдээлсэн бол BHP групп Баруун Австралийн төмрийн хүдэр олборлох жилийн төлөвлөгөөгөө биелүүллээ.

Эх сурвалж:  mining.com