Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Аргентин Хятадын импортын төлбөрийг доллараар бус юаниар төлнө


Ч.Сансар
БУЭНОС-АЙРЕС, Дөрөвдүгээр сарын 26 (Ройтерс) - Аргентин улс Хятадын импортын барааны төлбөрийг доллараар бус юаниар төлж эхэлнэ гэж Засгийн газар лхагва гарагт мэдэгдэв. Энэ арга хэмжээ нь тус улсын долларын нөөцийн бууралтыг сааруулах зорилготой юм.


Дөрөвдүгээр сард Хятадаас импортолсон 1 тэрбум орчим ам.долларын үнэ өртөгтэй бараа, материалын төлбөрийг доллараар биш юаниар төлж, дараа нь сар бүр 790 сая ам.долларын төлбөрийг юаниар төлнө гэж Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.
“Энэхүү шийдвэр нь долларын гадагшлах урсгалыг багасгах зорилготой” гэж Аргентины Эдийн засгийн сайд Сержио Масса Хятадын Элчин сайд Зоу Шиаоли болон эдийн засгийн олон салбарын компаниудтай уулзсаны дараа болсон арга хэмжээний үеэр мэдэгдэв.


Энэ жилийн сонгуулийн өмнөх улс төрийн тодорхойгүй байдал болон ган гачигийн улмаас хөдөө аж ахуйн экспорт огцом буурч байгаа энэ үед Аргентины долларын нөөц эгзэгтэй түвшинд хүрсэн байна.
Валютын нөөцөө бэхжүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн оны 11 дүгээр сард Аргентин улс Хятадтай валютын своп хэлцлээ таван тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн. Сайд Массагийн хэлснээр, энэхүү хэлэлцээр нь Аргентинд импортын хэмжээг нэмэгдүүлэх боломжийг олгож, юаниар илэрхийлэгдэх импортын захиалгыг стандартын дагуу 180 хоног биш харин 90 хоногийн дотор зөвшөөрөх юм.