Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал маргааш болно

 

А.Халиун

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал маргааш /2023.04.28/ болно. Засгийн газраас тус компанид тогтоосон онцгой дэглэмийг зургаан сараар сунгаж, Бүрэн эрхт төлөөлөгчөөр  Ж.Ганбат үргэлжлүүлэн ажиллахаар болов.

Тус компанийн өнгөрсөн жилийн үйл ажиллагааны тайланд аудитын шалгалт хийсний дараа хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийх гэж буй нь энэ юм.
 
“Эрдэнэс Тавантолгой” компани 2022 онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ.

Компанийн нийт хувьцааны 14.8 хувийг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн Монгол Улсын 2.5 сая иргэд хувьцаа хэлбэрээр эзэмшдэг. 2019 оны үйл ажиллагааныхаа ашгийг 2020 онд нэг иргэнд 96 мянган төгрөг хуваарилснаас хойш ногдол ашиг тараагаагүй юм.

Тэгвэл 2022 оны ашгаасаа нь ногдол ашиг тараах ёстой гэсэн шаардлагыг зарим иргэд тавьж, мэдээлэл хийж байв.
Ногдол ашиг тараах эсэхтэй холбоотой асуудлаар БЭТ Ж.Ганбат, 2022 оны үйл ажиллагааны тайланд аудитын дүгнэлт хийсний дараа ТУЗ-д танилцуулна. 2023 оны дөрөвдүгээр сарын 28-нд болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг тараах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэв.

Эрдэнэс Тавантолгой ХК нь 2023 оны долоодугаар сард Нүүрс угаах үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөн ажилдаа оржээ. Ингэснээр бүтээгдэхүүний үнэ өсөх бөгөөд бүтээн байгуулалтын энэ ажилд хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг БЭТ Ж.Ганбат УИХ-ын чуулганы танхимд онцлон хэлж байсан юм.