Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Уран олборлогч Казатомпром  газрын ховор элементийн ордыг ашиглахаар болжээ

Ч.Сансар


Дэлхийн хамгийн том уран олборлогч  Казатомпром өөрийн охин компани болох Ульбины төмөрлөгийн үйлдвэрээр дамжуулан Казахстаны Актюбинск муж дахь газрын ховор элементийн ордыг ашиглаж эхэлнэ.
 
Дэлхийн шилдэг бериллий, тантал, ниобий олборлогчдын нэг Казатомпромын салбар “Ульба” компани нь хайгуулын лицензтэй бөгөөд Дээд Иргизийн ордын нөөцийг судлах ажил гүйцэтгэнэ.

Казатомпром компани уг төслийг хэрэгжүүлснээр “өөрийн ашигт малтмалын баазтай болох, эцсийн бүтээгдэхүүний өртгийг бууруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, ажлын байр шинээр бий болгохыг зорьж байна” гэв.
Ульбины төмөрлөгийн үйлдвэр нь газрын ховор элементээс гадна атомын цахилгаан станцуудад зориулж ураны түлш үйлдвэрлэдэг.

Тус компани өнгөрсөн онд 11,373 тонн уран олборлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.1%-иар бага байсан. Казахстаны нийт уран олборлолт 21,227 тонн болж, 2021 онтой харьцуулахад 2.7%-иар буурчээ.
Өнгөрсөн жил ураны үнэ огцом өссөн нь уран үйлдвэрлэгчдийг урамшуулсантай холбоотой бөгөөд Орос Украин руу цэргийн тусгай ажиллагаа явуулсан нь  нийлүүлэгчдийн эрэлтийг эрс нэмэгдүүлсэн.  Одоогоор Хятад улс 2035 он гэхэд 150 шинэ реактор барихаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Япон улс мөн Өмнөд Солонгосын нэгэн адил цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зорьж байна.

Их Британи цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 25 орчим хувийг цөмийн эрчим хүчний эх үүсвэрээр хангахын тулд жил бүр нэг шинэ цөмийн станц барихаар төлөвлөж байна. Цахилгаан эрчим хүчнийхээ 70 орчим хувийг цөмийн станцаар хангадаг Франц улс 14 шинэ станц барих үүрэг хүлээсэн бол Европын холбоо цөмийн станцуудыг ногоон хөрөнгө оруулалт болгон тооцохыг санал болгов.

Эх сурвалж:  mining.com