Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөн болно

А.Халиун

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Aж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөнийг 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Засгийн газрын 2023 оны 103 дугаар тогтоолоор Аж үйлдвэржилтийн үндэсний хороог байгуулж, түүний бүрэлдэхүүнийг баталсан. Үндэсний хорооны анхны хуралдаан дөрөвдүгээр сарын 10-ны өдөр болсон бөгөөд нүүрс гүн боловсруулах, зэсийн, хар төмөрлөгийн, хөнгөн аж үйлдвэрийн дэд хороотой байхаар тогтож, үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Үндэсний зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэржилтийн үндэсний хороо, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас зохион байгуулах гэж байна.