Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Аргентины литийн үйлдвэрлэлд  ажлын байр  нэмэгдэж байна

     
Ч.Сансар

Аргентины Уул уурхайн хэлтсээс жил бүр гаргадаг статистик мэдээнд литийн салбар дахь ажил эрхлэлт өмнөх оны мөн үеэс 68%-иар өсч, 2023 оны 1 дүгээр сард  1482 ажлын байр шинээр бий болсон  гэж мэдээлжээ.

Тус улсын уул уурхайн салбарын нийт ажил эрхлэлт энэ оны эхний сард 7.9%-иар өсч, 37.850 ажлын байртай болсон нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт юм.  Ажлын байрны тоо алслагдсан мужуудад хамгийн их өссөн бөгөөд литийн нөөц ихтэй баруун хойд Сальта, Жужуй, Катамарка мужуудад хамгийн их өсөлт ажиглагдсан.

Одоогоор Катамарка мужид литийн 14 төсөл хэрэгжиж байна. Салтад 17, Жужуйд 5 төслийн үйл ажиллагаа эхэлсэн байна. Мөн өнгөрсөн онд уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт 25.7%-иар нэмэгдэж, нийт 4123 ажлын байртай болсон талаар Засгийн газрын агентлаг онцоллоо.

Аргентин бол литийн үйлдвэрлэлээр Австрали, Чили, Хятадын дараа эхний дөрөвт ордог улс. Аргентин улс дэлхийн литийн нөөцийн талаас илүү хувь нь агуулагддаг литийн гурвалжилсан бүсийн нэг хэсэг юм. Литийн гурвалжилсан тогтоц нь Чили, Аргентин, Боливи улсын нутаг дэвсгэрт байрладаг нуур, цагаан давсаар бүрхэгдсэн өндөр уулын өвөрмөц зурваст бий.

Өмнөд Америкийн тус улс мөнгөний үйлдвэрлэлээрээ 10 дугаар байрыг эзэлдэг бөгөөд 2021 онд 800 тонн мөнгө олборлосон билээ. Мөн Аргентин дэлхийн алт олборлодог эхний 30 орны тоонд багтдаг.

Эх сурвалж: mining.com