Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Австрали уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээ амласны дараа нүүрсний шинэ уурхай нээхийг зөвшөөрөв

Ч.Сансар

Австралийн Лейборист Засгийн газар жилийн өмнө засгийн эрхэнд гарснаас хойш  нүүрсний уурхай нээх зөвшөөрөл анх удаа олгов.

Bowen Coking Coal Ltd компани Исаак голын ойролцоо нүүрсний уурхай нээх зөвшөөрөл авсан гэж баасан гарагт мэдэгдлээ. Тус компани 2024 он гэхэд гангийн үйлдвэрлэлийн нүүрсний олборлолтыг таван сая тоннд хүргэхээр төлөвлөж байна.

Австрали дэлхийн хамгийн том чулуужсан түлш экспортлогч  юм. Лейборист Засгийн газар 2030 он гэхэд утааны хэмжээг 2005 оны түвшнээс 43%-иар бууруулах зорилт тавьж, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих санхүүжилтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Гэсэн хэдий ч тус улсын Засгийн газар цаашид байгалийн хийн хайгуул, олборлолтыг дэмжих замаар уул уурхайн салбарыг дэмжсэн бодлого хэрэгжүүлсэн хэвээр байна гэсэн шүүмжлэлд өртөж байна. Байгаль орчны сайд Таня Плиберсек даваа гарагт нүүрсний шинэ уурхайд зөвшөөрөл олгох шийдвэрээ одоо хүчин төгөлдөр үйлчилж буй байгаль орчны дүрэм журмын дагуу гаргасан гэж мэдэгдэв.

"Энэ бол жижиг төсөл" гэж Плиберсек Australian Broadcasting Corp-т ярьжээ. "Энэ бол ган үйлдвэрлэхэд хэрэглэдэг металлургийн нүүрсийг үйлдвэрлэдэг төсөл. Гангийн үйлдвэрлэл зогсвол сэргээгдэх эрчим хүчний ирээдүй гэж байхгүй." хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: mining.com