Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Chinalco Перугийн зэсийн уурхайн өргөтгөлийн ажлыг  эхлүүлэхээр төлөвлөж байна 

Ч.Сансар


Хятадын Chinalco компанийн Перу дахь салбар 6 дугаар сард багтааж, Перугийн өмнөд хэсэгт орших Торомочогийн зэсийн уурхайн 1.3 тэрбум ам.долларын өртөгтэй өргөтгөлийн ажлыг эхлүүлэх ёстой гэж тус хэлтсийн Гүйцэтгэх захирал мягмар гарагт мэдэгдэв.

Андын нуруунд оршдог Жунин мужид арван жилийн өмнө эхэлсэн төслийн шаардлагатай бичиг баримтыг Перугийн Засгийн газар ойрын 30 хоногийн дотор батлах байх гэж найдаж байгаагаа Chinalco Peru компанийн Ерөнхийлөгч Сюдун Жан илэрхийллээ.
"Бид зохих зөвшөөрлөө авч, 6 дугаар сардаа багтааж бүтээн байгуулалтаа эхэлнэ гэж найдаж байна" гэж Перу-Хятадын CAPECHI худалдааны танхимаас зохион байгуулсан хурлын дараа Гүйцэтгэх захирал сэтгүүлчдэд хэллээ.

Торомочогийн төслийн өргөтгөлийг 2018 онд эхэлнэ гэж зарласан боловч албан ёсны зөвшөөрөлтэй холбоотой асуудлууд гарч, Ковид цар тахлын улмаас хэрэгжүүлэх хугацаа хойшлогдсон.

Торомочо нь тус улсын зэсийн таван том үйлдвэрлэгчийн нэг бөгөөд 2022 онд 244.7 мянган тонн зэс үйлдвэрлэсэн. Перу бол дэлхийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгч юм.

“Торомочогийн өргөтгөл хэрэгжсэнээр Chinalco үйлдвэрлэл 20%-иар өснө. Энэ нь одоогийн хүчин чадлаас гадна жилд 40 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ гэсэн үг” гэж Жан нэмж хэллээ.

Эх сурвалж: Mining.com