Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Төрийн өмчит компаниудын сэргэлт Эрдэнэс Монгол нэгдэл” чуулган зохион байгуулагдана

А.Халиун

МҮХАҮТ-нд өнөөдөр 14 цагт “Төрийн өмчит компаниудын сэргэлт Эрдэнэс Монгол нэгдэл” чуулган зохион байгуулагдана. Эрдэнэс Монгол нэгдлийн харьяа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголросцветмет”, “Эрдэнэс Оюу толгой” ХХК зэрэг 37 компанийн удирдах албан тушаалтнууд, инженер, техникийн 400 гаруй ажилтан уг чуулга уулзалтад оролцох юм.

Үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хүндэт зочноор хүрэлцэн ирж, “Эрдэнэс Монгол”-ийн ТУЗ-ийн дарга ЗГХЭГ-ын салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, тус компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах, сайн засаглалыг бэхжүүлэх, ашигт ажиллагааг сайжруулах, ил тод болгох хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд, цаашдын бодлого үйл ажиллагааны талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан илтгэл тавина. Мөн нэгдлийн компаниудад сайн засаглалыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлого, үйл ажиллагааны талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга ЗГХЭГ-ын салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн илтгэх бол, Эрдэнэс Монгол нэгдлийн бүтэц, эдийн засагт үзүүлж буй нөлөө, хөгжлийн стратеги зэрэг сэдвийг хөндөж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт илтгэл тавих юм.

Эрдэнэс Монгол нэгдэл нь толгой компанидаа 81 хайгуул, ашиглалтын лиценз эзэмшиж байна. Нэгдлийн компаниуд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны бодлогын баримт бичиг болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан 2022 оны төлөвлөгөөт арга хэмжээнүүдээ амжилттай хэрэгжүүлэв. Тиймдээ ч Монгол Улсын 2022 оны топ-10 төрийн өмчит аж ахуй нэгжээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК нэрлэгдлээ.

Мөн “Гадаад валютын улсан нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолоор баталсан тогтоолыг нэгдлийн компаниуд маш амжилттай хэрэгжүүлэв. Уг тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК 588.8 сая ам.доллар, “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК 7.2 сая ам.долларыг тогтоосон хугацаанд Монголбанкинд төвлөрүүлсэн нь гадаад валютын улсын нөөц нэмэгдүүлэх үүрэг, даалгаварыг 14.2 хувиар давуулан биелүүллээ.

Түүнэчлэн, 2022 оны шилдэг татвар төлөгч байгууллагаар “ Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нэрлэлээ. Эрдэнэт үйлдвэрийн хувьд өнгөрсөн жил 36.1 сая.тонн хүдэр олборлож 33.6 сая.тонн хүдэр боловсруулан. 626 тонн зэсийн баяжмал, 5818 тонн молебдены баяжмал үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд нийлүүлсэн бөгөөд улын хэмжээнд 3.6 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд 2023 оны 5-р сарын 15-ны өдрийн байдлаар10 сая тонн нүүрс борлуулж, борлуулалтын орлого 1 тэрбум ам.долларыг давлаа. Тус компани 2022 онд 11.5 сая тонн нүүрс борлуулсан бол 2023 онд 30 сая тонн нүүрс борлуулж Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өлсөлтөд томоохон дэмжлаг үзүүлхээр зорин ажиллаж байна.

Засгийн газраас төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, үр ашиг, орлогыг нэмэгдүүлэх хүрээнд Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өрдийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон. Уг компанид онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспортыг 2 дахин, нүүрс тээврийг 4 дахин нэмэгдүүлж борлууалтын орлогыг 500 орчим сая ам.доллароор өсгөж чадлаа. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд 2022 онд түүхэн дээд борлуулалт хийсэн амжилт юм.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.55.188.46)
    Хурал, зөвлөгөөн хийснээрээ бол өдийд цэцэглэн мандаж баймаар юм…
    2023 оны 05 сарын 25 | Хариулах