Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Конго дэлхийн хоёр дахь шилдэг экспортлогч боллоо


Ч.Сансар

Хоёр улсын статистик мэдээнээс харахад,  дэлхийн хамгийн том экспортлогч улс Чилийн дараа  Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс  эрэмбэлэгдэж байна. Урьд нь Перу  дэлхийн зэсийн хоёр дахь том экспортлогч улс  байсан юм. 

Энэ өөрчлөлт нь хэд хэдэн чухал чиг хандлагыг илэрхийлж байна. Нэгдүгээрт, нийгмийн хямрал, улс төрийн тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа нь Өмнөд Америк дахь хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байгаа бөгөөд Африк руу илүү их мөнгө урсаж байна.
Перу энэ зууны эхээр олон төсөл эхлүүлсэний үр дүнд хөрш Чилийн дараа хамгийн том зэс үйлдвэрлэгч, экспортлогч орон болж байсан. Эдгээр төслүүдийн ихэнх нь дууссан. Сүүлийн жилүүдэд улс төрийн тогтворгүй байдал, олон нийтийн эсэргүүцлийн улмаас тус улсын зэсийн экспорт нэмэгдээгүй.

Харин Конго нь “Айвенхоу Майнз” компанийн олборлож буй Камоа-Какулад оршдог зэсийн өндөр агуулгатай хүдрийн уурхайн ачаар асар их амжилтад хүрч байна. Конго улсын экспорт 2018 оноос хойш хоёр дахин нэмэгдэж, 2.4 сая тонн болжээ. Харин Перу 2.2 сая тонн экспортолсон.

Конгод зэсийн экспорт  тасалдаж байсан ч   экспортын өсөлтийг зогсоож чадсангүй.
Эдгээр өөрчлөлтүүд түр зуурын үзэгдэл үү, эсвэл урт хугацааны чиг хандлага уу гэдэг нь одоохондоо тодорхойгүй байна. Улс төрийн зөвшилцөлд хүрэх замаар Перу шинэ төслүүдийг эхлүүлэх, экспортын асуудлуудаа шийдэж чадах эсэхээс ихээхэн хамаарах юм.

Перугийн уул уурхайн яам болон Конго улсын төв банкнаас мэдээлснээр хоёр улсын үйлдвэрлэлийн хэмжээ хоорондоо маш ойрхон байна. Wood Mackenzie зөвлөх компани Конго 2026-2027 онд үйлдвэрлэлийн хэмжээгээр Перуг давна гэж энэ долоо хоногт мэдэгдэв.

Эх сурвалж: Mining.com