Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Норникель орлогынхоо бараг талыг Ази тивээс олдог

Ч.Сансар


Оросын хамгийн том уул уурхайн компани “Норильск никель” орлогынхоо бараг тал хувийг Ази тивээс олж, харин Европ дахь борлуулалт нь буурч байна. Энэ нь дэлхийн түүхий эдийн урсгал өөрчлөгдөж байгаагийн бас нэг нотолгоо юм.

2023 оны эхний гурван сард тус компани нийт орлогынхоо 45%-ийг Ази тивээс олсон бол хамгийн том зах зээл байсан Европын эзлэх хувь 24% болж буурсан гэж тус компани танилцуулгадаа дурджээ. Украины дайнаас өмнө энэ тоо 31% (Ази) ба 47% (Европ) байсан.

Барууны орнуудын хориг арга хэмжээнд хамрагдаагүй томоохон компаниудын хувьд зах зээлийн бүтэц өөрчлөгдөж байна. Норникель нь дэлхийн никелийн 7%, палладийн 40%-ийг үйлдвэрлэдэг.

Норильск Никель компанийн гол хувьцаа эзэмшигч болон ерөнхийлөгч Владимир Потанины эсрэг АНУ, Их Британи   хориг арга хэмжээ авсан ч тус компанийн үйл ажиллагаа болон экспортыг хязгаарлаагүй. Гэсэн хэдий ч дайнаас болж логистик, даатгал, банк санхүү, тээвэрлэлт нь саад бэрхшээлтэй тулгарсан.

Норникель энэ жил Хятадад борлуулалтаа нэмэгдүүлэхийг зорьж, зарим тохиолдолд бүтээгдэхүүнээ юаниар борлуулахыг санал болгосон гэж албаны эх сурвалж гуравдугаар сард мэдэгдэж байв. Ашигт малтмалын үнийг Шанхайн бирж  тогтоож байгаа нь  дайнаас болж уул уурхайн бүтээгдэхүүний худалдааны тогтолцоо хэрхэн өөрчлөгдөж, дэлхийн түүхий эдийн зах зээлд Хятадын нөлөө  мэдэгдэхүйц нэмэгдэж  байгаагийн илрэл  гэж тэд онцоллоо.

Эх сурвалж: Mining.com