Ч.Сансар
Хятадын экспорт 5 дугаар сард буурсан нь тус улсын эдин засгийн сэргэлт хүндрэлтэй тулгарч байгаагийн шинж тэмдэг гэдгийг лхагва гарагт нийтлэгдсэн статистикийн тоо баримтаас харж болно.
Хятадын Гаалийн албаны нийтэлсэн тоо баримтаас харахад экспорт өнгөрсөн сард өмнөх оны мөн үеэс 7.5%-иар буурч, 283.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин өмнөх сард экспорт 8.5%-иар өссөн юм.
Хятадын санхүүгийн мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг Wind компани 5 дугаар сард экспорт 0.1%-иар буурна гэж таамаглаж байжээ.
Харин импорт 5 дугаар сард өмнөх оны мөн үеэс 4.5%-иар буурч, 217.7 тэрбум ам.долларт хүрчээ. Өнгөрсөн 4 дүгээр сард импорт 7.9%-иар буурсан бөгөөд Wind компани 6.8%-иар буурна хэмээн таамаглаж байсан юм. Үүнтэй харьцуулахад импортын бууралт багассан үзүүлэлт харагдаж байна.
Өнгөрсөн сард Хятадын гадаад худалдааны ашиг 65.8 тэрбум ам.долларт хүрсэн. Харьцуулсан үзүүлэлтээс харахад гадаад худалдаа өмнөх сард 90.2 тэрбум ам. долларын ашигтай гарч байсан байна.
Эх сурвалж: South China Morning Post