Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад улс 2030 он гэхэд дэлхийн ногоон устөрөгчийн хамгийн том импортлогч болно

Ч.Сансар

Хятад улс энэ арваны эцэс гэхэд дэлхийн ногоон устөрөгчийн хамгийн том импортлогч болох боломжтой. Учир нь аж үйлдвэрийн төрөл бүрийн салбарт нүүрстөрөгч  ялгаруулалтыг багасгахын  тулд жил бүр 13 сая устөрөгч импортлох шаардлагатай болно гэж Deloitte аудитын болон зөвлөх компани шинэ тайландаа дурджээ.

2030 он гэхэд Европын цэвэр устөрөгчийн хэрэгцээ 10 сая тонн хүрнэ. Мөн Япон, Өмнөд Солонгос улсуудын ногоон устөрөгчийн хэрэгцээ тус бүр жилд 7.5 сая тонн болно гэж South China Morning Post сонинд иш татсан байна.

"Цэвэр устөрөгч нь ирээдүйн эрчим хүчний системд чухал үүрэг гүйцэтгэнэ. Цаашид  цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл сул  хөгжиж байгаа аж үйлдвэрийн салбаруудын нүүрстөрөгч ялгаруулалтыг арилгана" гэж Deloitte тайландаа дурджээ.

Ногоон устөрөгчийг метанол, боловсруулах үйлдвэр, нисэх, зам тээвэр зэрэг салбарт ашиглаж, улмаар далайн тээвэр зэрэг салбарт өргөжин тэлэх төлөвтэй байна гэж Deloitte компанийн зөвлөхүүд тэмдэглэжээ.

Дэлхийд ногоон устөрөгчийн олон төслүүдийг зарласан байна. Хэрвээ дэлхий нийт 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаралтыг “тэг” түвшинд хүргэхийг хүсэж байгаа бол 2030 он гэхэд хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж Deloitte мэдээлэв.

Эрчим хүчний хямралын дараа улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтуудаа биелүүлэх,  эрчим хүчний эх үүсвэрээс хараат байдлыг бууруулахын тулд устөрөгчийн дотоод үйлдвэрлэлийг дэмжиж эхэлсэн энэ үед ногоон устөрөгчийн үйлдвэрлэл улам сэргэж байна.

АНУ-ын Инфляцыг бууруулах тухай хууль (IRA)-ийн хүрээнд цэвэр устөрөгчийн үйлдвэрлэлд татварын хөнгөлөлт үзүүлдэг. Европын Холбооны сэргээгдэх эрчим хүчний стратеги нь энэ арваны эцэс гэхэд   10 сая тонныг үйлдвэрлэж, 10 сая тонн сэргээгдэх устөрөгч импортлох зорилтыг тусгасан. Европын Комисс ногоон устөрөгчийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд "устөрөгчийн хурдасгуур" хэмээх үзэл баримтлалыг шинээр нэвтрүүлсэн байна. Энэ нь эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх, Европын холбооны эрчим хүчний системийн нүүрстөрөгчийг багасгахад дэмжлэг үзүүлэхэд чиглэх юм.

Эх сурвалж: Oilprice.com