Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой 450 МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендер зарлаж байна

“Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК нь Тавантолгой дулааны цахилгаан станцын төслийг 300МВт+150МВт гэсэн 2 үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжийн 300МВт-ын түлхүүр гардуулах нөхцөлтэй EPC гэрээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байна.

Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих тус станцын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендерийг Эрчим хүчний яамнаас зарлаж байгаа тул сонирхсон этгээдийг оролцохыг урьж байна.