Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

"Тесла" компани Монголын талтай ашигт малтмалын чиглэлээр хамтарсан судалгаа хийнэ

Ч.Сансар

Монгол Улсын Ерөнхий сайд Илон Масктай цахилгаан автомашины үйлдвэрлэл, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, Тесла компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск нар энэ сарын 6-нд цахим уулзалт хийж цахилгаан автомашины салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах талаар ярилцсан тухай Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар мэдэгджээ.

Илон Маск Монголын Засгийн газартай газрын ховор элемент, цахилгаан батарейд ашигладаг ашигт малтмалын чиглэлээр хамтарсан судалгаа хийх талаар ярилцсан гэж мэдэгдэлд дурджээ.

Монгол Улс цахилгаан автомашины үйлдвэрлэлд хэрэглэгддэг газрын ховор элемент, зэсийн баялаг нөөцтэй. Тус улс саяхан дэлхийн зэс, алтны ордын хамгийн том ордын нэг болох Оюу толгойн гүний уурхайд олборлолт явуулж эхэлсэн бөгөөд жилд 500 гаруй мянган тонн зэс олборлох төлөвтэй байна.

Эх сурвалж: mining.com