Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Литийн эрэлт 2025 онд 1.5 сая тоннд хүрэх төлөвтэй байна


Ч.Сансар


Сүүлийн жилүүдэд цахилгаан машин болон литийн батарейнд тулгуурласан цэвэр технологиуд эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой литийн эрэлт хэрэгцээ дэлхийд өссөн. Дэлхийн лити-ион батерейны зах зээл 2022 онд 52 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан бол 2030 онд 194 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. 

Австрали, Чили нь литийн хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд 2022 онд дэлхийн үйлдвэрлэлийн бараг 77%-ийг эзэлж байна. АНУ 1995 онд дэлхийн үйлдвэрлэлийн гуравны нэгээс илүү хувийг үйлдвэрлэж, хамгийн том лити үйлдвэрлэгч байсан. Дараа нь Чили АНУ-ыг гүйцэж, дэлхийн хамгийн их нөөцтэй  Салар де Атакама ордоос лити олборлож эхэлсэн. Түүнээс хойш Австралийн литийн үйлдвэрлэл мөн огцом өсч, одоо тус улс дэлхийн литийн үйлдвэрлэлийн 47%-ийг эзэлж байна.

Дэлхийд батарей болон цахилгаан автомашины үйлдвэрлэл нэмэгдэх тусам литийн эрэлт хэрэгцээ өсөх төлөвтэй байна. 2021 онд дэлхийн литийн карбонатын үйлдвэрлэл 540 мянган тонн байсан бол 2025 онд эрэлт нь 1.5 сая тоннд хүрэх төлөвтэй байна. 2030 он гэхэд энэ тоо 3 сая тонн давна гэсэн тооцоо гарчээ.

Эх сурвалж: mining.com