Д.Оюунчимэг
Уул уурхайн салбарын хангайн бүсийнхэн 5 сарын эхээр чуулж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар санал бодлоо солилцсон юм. Австрали-Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр-2 /AMEP/-ын зүгээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон хангайн бүсийн бусад төр, хувийн хэвшлийн оролцогч талуудтай хамтран “Хариуцлагатай уул уурхай” чуулганыг тавдугаар сарын 5-нд анх удаа зохион байгууллаа.