Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Нүүрсний уурхайг өргөтгөх төлөвлөгөө Энэтхэгт иргэдийн эсэргүүцэлтэй тулгарлаа


Ч.Сансар

Coal India Ltd  компанийн удирдлага нүүрсний уурхайн өргөтгөлийг эсэргүүцэж буй иргэдтэй яриа хэлэлцээр хийж байна.  Өргөтгөлийн ажлын энэхүү төлөвлөгөө хэрэгжвэл дэлхийн хамгийн том нүүрс олборлох үйлдвэр байгуулагдана.

Зүүн Чхаттисгарх муж дахь Гевра уурхайн өргөтгөлийг орон нутгийн иргэд удаа дараа эсэргүүцэж байгаа бөгөөд энэ нь тус компани жилийн хүчин чадлаа 70 сая тонн хүртэл нэмэгдүүлэх зөвшөөрөл авахад хүндрэл учруулж байна. Coal India компанийн мэдээлснээр энэ хэмжээний нүүрс олборлож эхэлбэл тус уурхай дэлхийн хамгийн том чулуужсан түлшний эх үүсвэр болно.

Эрчим хүчний эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж байгаа нь Энэтхэгт эрчим хүчний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, цахилгаан үйлдвэрлэлийн 70%-ийг эзэлдэг нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэхэд түлхэц болжээ.

Геврагийн ойролцоох нутгийн оршин суугчид агаарын бохирдол, газрын доорх усны түвшинд үзүүлэх нөлөө, газрын нөхөн олговрын талаар санаа зовж байна гэж тус уурхай оршдог Корба дүүргийн тариаланчдын холбооны нарийн бичгийн дарга Дипак Саху хэлэв.

Гевра уурхай ажиллуулдаг South Eastern Coalfields Ltd-ийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр "Манай компани бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд нэлээд арга хэмжээ авсан. Судалгаагаар Корба дүүргийн газрын доорх усны түвшинд ямар ч нөлөө үзүүлээгүй" хэмээн онцолжээ.

Coal India өнгөрсөн онд газар чөлөөлсөн иргэдэд 700 ажлын байр бий болгож, нөхөн олговрыг нэмэгдүүлсэн гэж тэрбээр нэмж хэллээ.

Эх сурвалж: mining.com