Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ-ын татварын хөнгөлөлт цахилгаан автомашины борлуулалтыг нэмэгдүүллээ

Ч.Сансар


2023 оны эхний улиралд АНУ-д татварын хөнгөлөлт үзүүлсэний үр дүнд цахилгаан автомашины борлуулалт нэмэгдэж,  Хятадын дараа дэлхийн хоёр дахь цахилгаан автомашины томоохон зах зээл болсон гэж Counterpoint технологийн компани судалгааны шинэ тайландаа дурджээ.

АНУ-ын цахилгаан автомашины борлуулалт 2023 оны I улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 79%-иар өсчээ.  

Эхний сарын хооронд АНУ-д автомашины нийт борлуулалтын 81%-ийг цахилгаан батарейгаар ажилладаг автомашин (BEV) эзэлж, үлдсэн хэсгийг гибрид автомашин (PHEV) эзэлж байна.

BEV буюу батарейтай автомашины зах зээлд Тесла тэргүүлдэг. Теслагийн борлуулалт шилдэг 18 маркийн цахилгаан автомашины борлуулалтаас илт илүүрхэж байгааг судалгаагаар тогтоожээ.

Тесла дэлхийн BEV автомашины борлуулалтын 63%-ийг эзэлдэг. Удаах байранд GM 7.6%-иар ордог. Хамгийн их борлуулттай BEV автомашин нь Тесла Модель Y, дараа нь Тесла Модель 3, Chevrolet Bolt EUV, Volkswagen ID.4, Chevrolet Bolt гэж Counterpoint-ийн судалгаагаар гарчээ.

Автомашины татварын хөнгөлөлт энэ онд цахилгаан автомашины борлуулалтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Харин ердийн суудлын автомашины борлуулалт тогтвортой хэвээр байна. Одоогоор Тесла, GM, Ford, Stellantis, Rivian, Volkswagen компаниудын санал болгож буй нийт 20 орчим маркийн автомашинд татварын хөнгөлөлт үзүлнэ гэж шинжээч Абхик Мукержи хэллээ.

Цаашид эдийн засгийн нөхцөл байдал сайжирвал АНУ-ын цахилгаан машины зах зээл өсөх хандлагатай. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдал сайжирвал 2023 онд АНУ-д цахилгаан автомашины борлуулалт 1.5 сая орчимд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа гэж Counterpoint-ийн шинжээчид үзэж байна.

2023 онд дэлхийд автомашины борлуулалтын бараг тавны нэгийг цахилгаан машин эзлэх төлөвтэй байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХ) 4 дүгээр сард гаргасан жилийн тайландаа бичжээ.

Хятад, Европ, АНУ цахилгаан автомашины борлуулалтаар тэргүүлсэн хэвээр байна. Хятад улс дэлхийн цахилгаан автомашины борлуулалтын 60 орчим хувийг эзэлж байна гэж ОУЭА тайландаа дурджээ.

Эх сурвалж: oilprice.com