Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Европын Холбоо эрчим хүчний системийг шинэчлэх талаар тохиролцож чадсангүй

Ч.Сансар

“Швед улс нүүрсний эрчим хүчний салбарт үзүүлэх төрийн дэмжлэгийг сунгах тухай санал тавьсаны дараа Европын холбоо эрчим хүчний зах зээлд хийх шинэчлэлийн талаар нэгдсэн байр суурь тохиролцоонд хүрч чадсангүй” хэмээн Европын Холбооны ээлжит дарга мэдэгдэв.

Европын холбооны гишүүн орнуудын  нүүрсний талаар баримталж буй бодлого эрс ялгаатай байр суурьтай байгаа тул даваа гаригийн уулзалтын үр дүнд  эргэлзэх зүйл байсангүй.

Польшийн Эрчим хүчний сайд Анна Москва "Гишүүн зарим орнуудын хувьд эдийн засгийн аюулгүй байдал нь зах зээлийн нөлөө хүчин чадалтай шууд холбоотой байна" гэж хэлснийг Ройтерс агентлаг иш татсан байна.

Польш улс эрчим хүчнийхээ 70 орчим хувийг нүүрснээс хангадаг. Мөн эрчим хүчний салбараа төрөлжүүлэхийн тулд цөмийн эрчим хүчээ хөгжүүлж байна.

Үүнээс гадна Европдын холбооны гишүүн орнууд салхи, нар, цөмийн салбарт дэмжлэг үзүүлэх төрийн бодлого дээр ялгаатай зарчим баримталдаг гэж Ройтерс мэдээлэв. Герман, Нидерланд, Австри зэрэг улсууд салхи, нар, цөмийн эрчим хүчний станцуудтай урт хугацаанд тогтмол үнээр бүтээгдэхүүн худалдан авах гэрээ байгуулах саналыг эсэргүүцэж байсан.

Харин Франц улс энэ саналыг маш их дэмжиж байна. Учир нь Францын цөмийн станцууд нийт цахилгаан эрчим хүчний гуравны хоёрыг үйлдвэрлэдэг аж.

Эрчим хүчний зах зээлийн шинэчлэлийн гол зорилго  нь Европын холбооны мөрдөж буй цахилгааны үнийг байгалийн хийн үнээс  ялгамжтай тооцож, салхи, нар зэрэг сэргээгдэх эрчим хүчний үнэтэй уялдуулан холбоход оршиж байгаа юм.

Эх сурвалж: oilprice.com