Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Амман, Фрипортын үйлдвэрүүд ашиглалтад орсны дараа Индонез улс зэсийн экспортыг хориглоно

Ч.Сансар


Ирэх онд Freeport Indonesia болон Amman Mineral International компаниуд хайлуулах үйлдвэрүүдээ барьж дууссаны дараа Индонез улс зэсийн баяжмалын экспортоо зогсооно.
 

“Хэрэв эдгээр хоёр том компани хайлуулах үйлдвэрээ барьж дуусвал  бид  зэсийн баяжмалын экспортоо зогсоож, дотооддоо боловсруулж, катодын зэс үйлдвэрлэдэг болно” гэж Ерөнхийлөгч Жоко Видодо 6 дугаар сарын 20-нд хэллээ. Энэхүү хоёр байгууламж 2024 оны 5 дугаар сараас ашиглалтад орж, бүрэн хүчин чадлаараа  ажиллаж эхэлнэ гэсэн хүлээлттэй байгаагаа тэрбээр илэрхийлсэн.
 

Индонези нэмүү өртөг шингэсэн түүхий эдийн сүлжээг хөгжүүлэхийг хичээж байгаа бөгөөд тус улс нь никелийн дараа зэсийн олборлолт руу гол анхаарлаа хандуулж эхэлсэн. Дэлхийн зэсийн томоохон үйлдвэрлэгч Freeport McMoRan Inc компани 2021 онд эхлүүлсэн   хайлуулах үйлдвэрээ барьж дуусгаж амжихгүй байсан тул Засгийн газар зэсийн экспортоо хориглох шийдвэрээ хэд хэдэн удаа хойшлуулахад хүрч байжээ.
 

Өнгөрсөн долоо хоногт Индонези улс Фрипорт, Амман хоёр компанид зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрүүдээ барьж дуустал зэсийн экспортоо үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: Mining.com