Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

 Европт шингэрүүлсэн хий хүлээн авах тусгай терминал барих шаардлагатай болжээ


 
Ч.Сансар


Европын шингэрүүлсэн хийн (LNG) импорт өнгөрсөн онд  байгалийн хийн хоолойн импортоос давлаа гэж Эрчим хүчний хүрээлэнгээс мэдээллээ.

Өнгөрсөн жил  Орос Европын хэд хэдэн улс руу дамжуулах хий нийлүүлэлтээ зогсооно гэж мэдэгдсэний дараа Европ Оросын байгалийн хийн хэрэглээнээс аажмаар  татгалзаж эхэлсэн.

Өнгөрсөн онд дэлхийн байгалийн хийн олборлолт 2021 онтой харьцуулахад нэлээд тогтвортой байсан гэдгийг Эрчим хүчний хүрээлэнгийн мэдээнээс харж болно гэж Bloomberg тэмдэглэв. Тиймээс Европын шингэрүүлсэн хийн импорт нь Оросын дамжуулсан хийн хоолойн импортоос давсан үзүүлэлт гарсан нь онцгой анхаарал татаж байна.

2022 онд хийн хоолойгоор  Европ руу дамжуулсан байгалийн хийн хэмжээ өмнөх оныхоос 35%-иар бага буюу 150.8 тэрбум куб метр орчим байсан. Энэхүү худалдааны импортын  ихээхэн хувь нь  Оросын хий хэвээрээ байна. Харин Европын LNG импортын хэмжээ 170 тэрбум куб метрээс давжээ.

Иймд шингэрүүлсэн хийн импортыг ийм түвшинд хүргэхийн тулд Европт LNG-ийг хүлээн авах тусгай терминал барих шаардлагатай болсон.

Азийн ихэнх улс  LNG-ийн импортоо нэмэгдүүлж байна. Харин дэлхийд хийн хоолойн экспортод Оросын эзлэх хувь сүүлийн 10 жилийн хугацаанд 43 орчим хувьтай байсан бол өнгөрсөн онд 29% болж буурчээ. Гэсэн хэдий ч Азийн орнууд LNG-гийн урт хугацааны гэрээ байгуулсан хэвээр байна. Харин Европт бол өөр хэрэг. 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтаа 55%-иар бууруулах, 2050 он гэхэд бүрэн тэглэх зорилт тавьсан. Ази тивд ийм зорилго байхгүй учраас шингэрүүлсэн хий нийлүүлэх тал дээр Европтой харьцуулахад  тодорхой цаг хугацаанд хүлээсэн үүрэг байхгүй.

Одоогоор Норвеги Европт хий нийлүүлдэг хамгийн том улс болоод байна.

Эх сурвалж: oilprice.com