Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Жилд 24.9 сая тонн ачааг шилжүүлэн ачих хүчин чадалтай терминал энэ онд ашиглалтад орно

А.Халиун

”Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлж буй Шилжүүлэн ачих терминал  төслийг 2023 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Шилжүүлэн ачих терминалын ажлын явцын гүйцэтгэл 60 орчим хувьтай яваа бөгөөд газар шороо, дөрвөлжин, дугуй хоолой, дээд бүтцийн ажлуудыг 100 хувь хийж гүйцэтгэсэн байна.   

”Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр, “Монгол Улсын экспортын гарцыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой Шилжүүлэн ачих терминалын төслийн ажлыг хугацаанд ашиглалтад оруулахыг Ерөнхий гүйцэтгэгчид үүрэг болгож, газар дээр нь шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Шилжүүлэн ачих терминал нь Тавантолгойн бүлэг ордоос төмөр замын тээврээр ачигдсан чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд, вагоноос вагонд шилжүүлэн ачих боломжтой, нүүрс хадгалах, гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо хийх зэрэг нэг цэгийн үйлчилгээ бүхий 24 цагийн тасралтгүй  ажиллагаатай. Жилд 24.9 сая тонн ачааг шилжүүлэн ачих хүчин чадал бүхий ачилт, буулгалтын 74 га талбайтай байгууламж болох юм.” хэмээн ярилаа.

Терминал ашиглалтад орсноор байнгын 285 ажлын байр бий болж хүнд даацын машинаас үүдэлтэй газар доройтох, ургамал устах, хөрс элэгдэх, тоос үүсэх мөн мал амьтны бэлчээрийн газар, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах ач холбогдолтой юм.