Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Anglo American компанийн зэсийн үйлдвэрлэл эхний хагас жилд 42%-иар өсжээ

Ч.Сансар


ЛОНДОН, 7 дугаар сарын 20 (Ройтерс) – Олон улсын Anglo American (AAL.L) компани Перу дахь Quellaveco уурхайн үйл ажиллагаагаа эрчимжүүлснээр зэсийн үйлдвэрлэл нь эхний хагаст 42%-иар өссөн гэж мэдэгдэв.

Зэсийн үйлдвэрлэл жилийн өмнөх 273.4 мянган тонноос энэ жилийн эхний хагаст 387.2 мянган тонн болж өссөн гэж тус компани мэдээллээ.

Дэлхий дахин ногоон эрчим хүч рүү шилжиж байгаатай холбоотойгоор нарны хавтан, цахилгаан машин зэрэг төхөөрөмжүүдэд ашигладаг зэсийн эрэлт хэрэгцээ ойрын жилүүдэд огцом өсөх хандлагатай байна.

Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани үйлдвэрлэх зэсийн жилийн төлөвлөгөөг хэвээр үлдээсэн ч зэс, никелийн нэгж өртгийг нэмэгдүүлэв.

Anglo American энэ онд 840-930 мянган тонн зэс олборлоно гэж тооцоолж байна. Төмрийн хүдрийн олборлолт эхний хагас жилд 12%-иар өсч 30.7 сая тоннд хүрлээ.

Эх сурвалж: Reuters