Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Дэлхийн тэргүүлэгч уул уурхайн 50 компанийн үнэлгээ  356 тэрбум доллараар буурлаа


Ч.Сансар


2022 оны эхний улирлын төгсгөлд ашигт малтмал, металлын ханш бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоож байв. Тэргүүлэгч нь нэг тонн нь 11.000 ам.доллараас дээш арилжаалагдсан зэс байв. Түүхий нефтийн дараа дэлхийн зах зээл дээр хамгийн их худалдагдсан төмрийн хүдэр тонн нь 150 ам.доллараас дээш ханштай байв. Оргил үеэс хойш эдгээр хоёр ашигт малтмалын үнэ 20 гаруй хувиар буурсан байна.

2022 оны I улирлын эцэст MINING.COM-оос шалгаруулсан ТОП 50 том уул уурхайн компаниудын нийт үнэлгээ 1.75 их наяд ам.долларт хүрч бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоож байсан юм.

Харин 2023 оны эхний хагас жилийн дараа уул уурхайн шилдэг 50 компанийн үнэлгээ нийт 356 тэрбум ам.доллараар буурсан байна.

Топ 50-ийн зах зээлийн нийт үнэлгээ одоо 1.38 их наяд ам.доллар хүртэл буурсан ба энэ нь 2021 оны 6 дугаар сарын түвшин юм.

Эх сурвалж: Mining.com