Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ түүхий нефтийг Азийн зах зээлд их хэмжээгээр нийлүүлж байна

Ч.Сансар

Азийн орнууд ирэх сард АНУ-ын түүхий нефтийг дээд хэмжээгээр худалдан авах захиалга өгсөн гэж эх сурвалжууд Ройтерс агентлагт ярьжээ.

8 дугаар  сард өдөрт 1.5-1.9 сая баррель түүхий нефть  буюу WTI Midland төрлийн нефтийг АНУ-аас Ази руу экспортолно. Энэ нь 4 дүгээр  сард Ази руу нэг өдөрт тээвэрлэж, дээд амжилт тогтоосон 2.2 сая баррель газрын тосны хэмжээнээс арай доогуур үзүүлэлт юм.

WTI нефть нь Ойрхи Дорнодын жишиг Дубайн нефтийн ханштай  харьцуулахад хямд үнэтэй гэж Азийн нефть боловсруулах компаниуд үздэг. Хоёр төрлийн нефтийн үнийн зөрүү пүрэв гарагийн байдлаар нэг баррель нь 5.40 ам.доллар байв. 
Мөн Саудын Арабын түүхий нефтийн албан ёсны худалдах үнэ (OSP) хоёр удаа нэмэгдсэний дараа Ази руу чиглэсэн Америкийн түүхий нефтийн урсгал нэмэгдсэн.

Сингапурт төвтэй нефтийн трейдэр компани Ройтерс агентлагт "Хятад сүүлийн саруудад Саудын Арабаас  нийлүүлэлтээ багасгахыг хүссэн ба нийлүүлэлтийн хомсдлыг нөхөхийн тулд аль ч зах зээлээс хамааралгүй түүхий нефть авч байна" гэжээ. 

"2023 оны 3 дугаар  улиралд АНУ-ын Ази руу экспортлох хэмжээ нэмэгдэж, Хятад, Япон зэрэг улсууд WTI Midland нефтийг худалдаж авна гэж таамаглаж байна" гэж Energy Aspects судалгааны зөвлөх компани Ройтерс агентлагт мэдэгдэв.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын түүхий нефтийн нөөц 700,000 баррелиар буурсан нь түүхий нефтийн экспортын өсөлттэй холбоотой аж.

АНУ-ын түүхий нефтийн худалдан авалт нэмэгдэж байгаа тухай мэдээ АНУ-ын Сенат батлан хамгаалах салбарын    Төсвийн хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш нэг өдрийн дараа гарсан. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр Стратегийн газрын тосны нөөцөөс (SPR) Хятад руу түүхий нефть экспортлохыг хоригложээ. 

Эх сурвалж: oilprice.com  


 

Сэтгэгдэл (1)

  • Jimenez Troya (197.210.79.89)
    Зээлдэхэд тусалсан зээлдүүлэгчээс зээл авсандаа би маш их баяртай байна. Яаж зээл авсан нь үнэхээр гайхалтай байсан... Өөр үйлчилгээ хэрэглэж үзсэн ч тэр үйлчилгээнээс зээл авч чадаагүй. Зарим нэг нь баахан цаас бөглөөд өгөөч гээд эцэст нь сайнаар дуусахгүй. Гэхдээ би Desvic Investment Company-тай уулзсаны дараа би 100,000.00 долларын зээлээ авч чадсандаа баяртай байна, одоо миний бизнес хэвийн явагдаж байгаа бөгөөд өнөөдөр хүн бүр үүнийг хурдан бөгөөд 100% найдвартай мэдээсэй гэж хүсч байна. Би одоо тус компаниас авсан зээлээ төлж байна (Desvic Investment Company. Тэдэнтэй холбогдож, тэдгээр зээлдүүлэгчидтэй цаг бүү үрээрэй - дэлгэрэнгүй мэдээллийг info:desvicfunding@gmail.com эсвэл whatsapp:+393463798155 хаягаар авна уу.
    2023 оны 07 сарын 31 | Хариулах