Ч.Сансар
ТОКИО, 7-р сарын 31 (Ройтерс) - дэлхийн хамгийн том автомашины зах зээл Хятадад автомашины өрсөлдөөн улам ширүүсч буй энэ үед Тоёота компани цахилгаан автомашины технологийг хөгжүүлнэ гэж Тоёота компаний төлөөлөгчид мэдэгдлээ.
Энэхүү шийдвэр нь дэлхийн автомашины тэргүүн үйлдвэрлэгч Тоёота компани цахилгаан машины үйлдвэрлэл рүү шилжиж байгааг харуулж байна. Тоёота саяхан автомашины эд ангийн нийлүүлэлтийн сүлжээгээ шинэчлэх, холын зайнд тасралтгүй ажиллах чадвартай батарей зохион бүтээх зэрэг цахилгаан автомашины салбарын шинэ стратеги төлөвлөгөөгөө танилцууллаа.
Хятад улсыг гадаадын автомашин үйлдвэрлэгчид хязгааргүй өсөх боломжтой зах зээл гэж үздэг байсан. Одоо хятадын дотоод компаниуд маш их хурдацтай хөгжиж байгаа бөгөөд Хятад маш их өрсөлдөөнтэй зах зээл болж байна.
Тоёота даваа гарагт Японы Denso болон Aisin компаниудтай хамтран автомашины хөдөлгүүр, цахилгаан дамжуулагч болон Хятадын зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн "ухаалаг кабин"-ы дизайныг зохион бүтээх, үйлдвэрлэхээ зарлалаа.
Тоёота өрсөлдөх чадвараа бэхжүүлэхийн тулд дотоодын үйлдвэрлэгчдээ хөгжүүлж, хамтран ажиллах замаар үйлдвэрлэлийн зардлыг бууруулахыг зорьж байна гэжээ.
Тоёота батарейтай цахилгаан машин, гибрид хөдөлгүүртэй машин, ус төрөгчөөр ажилладаг машин зэрэг олон чиглэлээр ажиллаж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэглэхийг зорьж байгаа.
Эх сурвалж: Reuters