Ч.Сансар
Чилийн төрийн өмчит Коделко компани Рио Тинтотой хамтран тус компанийн саяхан худалдаж авсан Чилийн хойд хэсэгт орших Агуа де ла Фальда зэсийн ордод хайгуул хийж байна.
Рио Тинто саяхан Агуа де ла Фальда (ADLF) ордын 57.74%-ийг эзэмшихээр Pan American Silver (TSX, NYSE: PAAS) компанитай 45.6 сая ам.долларын гэрээ байгуулжээ. ADLF ордын үлдсэн 42.26%-ийг Коделко эзэмшдэг.
Дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани, Эскондида зэсийн ордын гол эзэмшигчдийн нэг болох Рио Тинто болон Коделко компаниудын хийсэн судалгаанаас үзэхэд тус бүс нутагт зэсийн томоохон орд газар илрэх боломжтой юм байна.
Коделкогийн ТУЗ-ийн дарга Максимо Пачеко “Энэ бол дэлхийн тэргүүлэгч хоёр уул уурхайн компаниудад хамтын туршлага, давуу тал, чадавхиа ашиглан хамтран ажиллах гайхалтай боломж юм” гэж мэдэгджээ
Дэлхийн хамгийн том зэс олборлогч “Коделко” компани олон жилийн турш төр, хувийн хэвшлийн түншлэлд амжилттай оролцож ирсэн туршлагатай гэдгийг тэрбээр онцоллоо.
Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, тус компани зэсийг дэлхийн эрчим хүчний шилжилтэд чухал үүрэг гүйцэтгэдэг стратегийн металл гэж эртнээс үзэж ирсэн гэдгээ хэллээ.
"Дэлхийд хэрэгцээт материал нийлүүлэх илүү үр ашигтай арга замыг хайж олоход стратегийн түншлэл шаардлагатай. Манай хоёр компани уул уурхайн асар их туршлага, мэдлэг, технологи, орон нутгийн дэмжлэгтэй хамт ADLF орд дээр ашиглах гэж байгаад бид баяртай байна" гэж Стаусхолм хэлэв.
Коделко болон Рио Тинтогийн хамтын ажиллагаа 2022 оны 10 дугаар сард байгуулсан далд уурхайн гэрээний дагуу амжилттай хэрэгжиж байна.
Эх сурвалж: Mining.com