Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Таван секунд... Тог ирлээ, “Браво”

 

Б.Ирээдүй

Саявтархан нийслэлчүүд нэлэнхүйдээ тоггүй болсон. Яг энэ үед Монгол Улсын зарим аймагт цахилгаан тасарсан тухай цахим орчинд “шуурга” дэгдээж байв. Бүр тодруулбал, "ОХУ-д цахилгаан дамжуулах агаарын шугам тасарч гэмтэл гарсан тул цахилгаан эрчим хүчийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах болсон” тухай мэдэгдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл УЦС гаргасан байж. Харин "Улаанбаатар хот бүхэлдээ тог цахилгаангүй болох асуудал байхгүй” хэмээн албаны эх сурвалж хэлж байлаа.

 

Ямартай ч хүний амьдралын салшгүй нэгэн хэрэглээ нь эрчим хүч. Нэн ялангуяа техник, технологийн дэвшил бүхий л салбарт нэвт шингэсэн энэ үед цахилгаан тасрах нь үнэндээ “гамшиг”. Гэхдээ зайлшгүй тохиолдол, давагдашгүй хүчин зүйлийг бол хүлээн зөвшөөрнө.

Харин манай улсын хувьд эрчим хүчний хараат байдлаас гарах эрмэлзэлтэй хэдий ч төдийлөн үр дүнд хүрээгүйгээр барахгүй, яриа хэлцэл, цагаан цаасан дээрх бичиг төдий явж байна.

Тэгвэл, хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалдаг байгууллагууд эрчим хүчний хязгаарлалт, гэнэтийн тасралтыг хэрхэн даван туулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Мэдээж зарим тохиолдолд тог баригч бага оврын генераторыг ашиглаж байгаа болов уу. Тэгвэл дэлхий нийтээр цахимжсан, технологижсон энэ үед цахилгааны асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ. Нэгдүгээрт эрчим хүчний системийг тасралтгүй найдвартай ажиллуулах цахилгаан станцуудыг урт хугацааны туршид тогтвортой ажиллуулах. Хоёрдугаарт, цаг үетэйгээ дүйцүүлэн шинэчлэл, шинэ системийг нэвтрүүлэхэд анхаарах. Гуравдугаарт бага оврын станцуудаар “амь зогоох” гээд арга, гарц гаргалгаа бий.

 

ҮЛ ТАСАЛДАХ ЭРЧИМ ХҮЧ БУЮУ HIMOINSA

Сүүлийн үед Монгол Улс аж үйлдвэржилтийг дэмжих бодлого баримтлан ажиллаж байгаатай зэрэгцэн цахилгааан эрчим хүчний эх үүсвэрийн тухай асуудал зөвхөн төрийнхний төдийгүй бизнес эрхлэгчдийн нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал болсон юм. Энэ үед Монголын уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, бүх төрлийн үйлдвэрлэлийн салбарын тоног төхөөрөмж импортлогч “Юнитра” компани “Үл тасалдах эрчим хүч” арга хэмжээг зохион байгуулж, аж үйлдвэрлэлийн салбарынханд Испани улсаас үүсэлтэй Японы “HIMOINSA” фермийн цахилгаан үүсгүүрүүд, гэрэлт цамхагийг  танилцууллаа.

Танилцуулгад Монголын Эрчим Хүчний яамны төлөөлөл, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын эдийн засгийн хөгжил хариуцсан 1-р нарийн бичгийн дарга Ootsuka Kouki, Нийслэлийн засаг даргын захирагчийн албаны Хотын инженер байгууламжийн хэлтсийн дарга Ерөнхий инженер М.Балдандорж нар оролцон шинэ шийдлүүдтэй танилцсан юм.

Энд үүрэн холбооны оператор компанийн төлөөлөл, уул уурхай, барилга болон хөдөө аж ахуйн салбарынхны төлөөлөл болон албаны бусад хүмүүс ч оролцож байв.

Түүнчлэн “YANMAR ENERGY SYSTEM” Корпорацийг төлөөлж төслийн удирдагч Янагида Казухико /YANAGIDA Kazuhiko/ эрчим хүчний салбарын хөгжил, байгууллагын зорилгын талаар зочдод таницуулсан. Мөн энэ үеэр HIMOINSA компанийн үйлдвэрийн ерөнхий менежер Диего Молина /DIEGO Molina/ шинээр оруулж ирж буй бүтээгдэхүүн, тэдгээрийн үүсгэж буй давуу талуудыг танилцууллаа.

 

Зургийн тайлбар: Yanmar Energy Systems корпорацийн төслийн удирдагч Yanagida Kazuhiko

Зургийн тайлбар: Himoinsa компанийн үйлдвэрийн ерөнхий менежер Diego Molina

 

Минут секундээр тооцогдох эрчим хүчний тасралтгүй хэрэглээг найдвартай үргэлжлүүлэх дэлхийн брэнд HIMOINSA манай улсын эрчим хүчний салбарт өөр нэгэн боломжийг бүрдүүлнэ хэмээн бизнесийнхэн олзуурхаж байна лээ.

 

“ЮНИТРА” компанийн Гүйцэтгэх захирал Д.Мэргэн: Дэлхийд тэргүүлэх 60 гаруй брэндийг борлуулдаг.

“Юнитра компани нь 1999 онд 100 хувь дотоодын хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан. 12 улсын 60 гаруй брэндийн бүтээгдэхүүнийг үндэснийхээ үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд борлуулдаг. Дэлхийн тэргүүлэх барилга, уул уурхай, агуулах, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч байгууллагуудын албан ёсны эрхтэйгээр нийлүүлж байна.

Бид олон улсын чанар стандартад нийцсэн дэвшилтэт техник технологи, шийдлийг бүх түвшний харилцагчдад хүргэн, Монгол улсынхаа эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулахаар зорьж ажилладаг бөгөөд хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг таньж мэдэн яг тохирох бүтээгдэхүүнийг санал болгох, тэдгээрийн засвар, үйлчилгээг цаг тухай бүрд нь хийж өгөн ажиллаж байна.

HIMOINSA компанийн үйлдвэрийн ерөнхий менежер Диего Молина: Хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн угсардаг

Бид 2011 оноос эхлэн Монголын “Юнитра” компанитай хамтран ажиллаж өөрсдийн бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Одоогоор төрөл бүрийн цахилгаан үүсгүүр, гэрэлт цамхагуудыг нийлүүлж байгаа. Цаашдаа ч зогсолтгүй нийлүүлж, Монголын бизнесийнхэн, үйлдвэрлэгчдэд шинэ бүтээгдэхүүнээ нийлүүлсээр байх болно. Энэ хүрээндээ HIMOINSA брэндийн цахилгаан генераторыг монголын хатуу ширүүн нөхцөлд тохируулан үйлдвэрлэж, хэрэглэгчдэдээ санал болгож байна. Монгол Улс жилийн дөрвөн улиралтай, байгалийн эрс тэс бүсэд байршилтай ба эдийн засаг нь уул уурхайд суурилсан, маш өргөн уудам газар нутагтай улс болохоор бидний бүтээгдэхүүн -30 хэмээс +60 хэм хүртэл, далайн түвшнээс 1500+ метрийн өндөр, хур тундас ихээр унах гэх мэт нөхцлүүдэд хэвийн ажиллах шаардлагатай болдог. Бид бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэдэг. Тиймдээ ч хэрэглэгчийн хүсэлтээр нэмэлт тоноглол, сайшруулалтуудыг хийж тухайн эрс тэс нөхцөл байдалд ажлыг нь тасалдалгүй явуулахад дэмжлэг болохыг хичээсээр байна. Сүүлийн үеийн захиалгууд дунд дуу чимээ бага гаргадаг цахилгаан үүсгүүрүүд нэлээд нэмэгдэх болсноос харахад хот доторх цахилгаан үүсгүүрийн хэрэгцээ шаардлага өндөр байгааг илэрхийлж байгаа хэрэг.

 

HIMOINSA ЦАХИЛГААН ҮҮСГҮҮР БА 100 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ЯНМАР

Танилцуулгын үеэр хэрэглэгчийнхээ захиалгыг амжилттай хүлээлгэж өгсөн тухайгаа зочдод хэлэв. Мөн энэ үеэр генераторууд хэрхэн ажиллах талаар үзүүлэх сургуулилалт хийж харуулсан юм. Төвийн цахилгаан тасрахтай зэрэгцэн таван секундын дотор Himoinsa генератор автоматаар ажиллаж байлаа. Хэт их цас унадаг, бороо ордог, дуу чимээ бага гаргах шаардлагатай, өндөр хүчдэл хэрэгтэй хэмээн монголчууд хүсэлт гаргадаг тухай танилцуулгын үеэр ярьж байв. Түүнчлэн тус компани нийт орлогын ойролцоогоор 20 орчим хувийг инноваци, шинэ төслүүдэд зарцуулдаг аж. Үүгээрээ бидний бүтээгдэхүүнүүд хөгжил дэвшилтэй хамт илүү боловсронгуй болох бололцоо бий болдог хэмээн Himoinsa-гийн ерөнхий менежер Диего Молина хэлж байлаа. Хийн болон батерейт цахилгаан үүсгүүрүүд нь олон улсад өндөр хэрэгцээтэй болж байгаа. Түүнээс гадна манай улсын хувьд маш өргөн уудам нутагтай тул тухайн цахилгаан үүсгүүрийг алсын зайнаас хянах, удирдах боломжтой удирдлагын самбартай байлгах сонирхолтой байгаагаа илэрхийлдэг байна. Байгалийн эрсдэлийг тооцох боломжгүй ч найдвартай нөөц цахилгааны эх үүсвэртэй байх боломжтой.

 

ХАМГИЙН НАЙДВАРТАЙ ЦАХИЛГААН ҮҮСГҮҮР HIMOINSA

 

Испани улсаас үүсэлтэй HIMOINSA брэнд нь дэлхийн том оврын цахилгаан үүсгүүрийн зах зээлд тэргүүлэгчдийн нэг бөгөөд 100 гаруй жилийн түүхтэй дизель хөдөлгүүр үйлдвэрлэгч энэ салбартаа дэлхийд тэргүүлэгч Японы YANMAR компанийн брэнд бүтээгдэхүүн ажээ.

 

HIMOINSA брэндийн цахилгаан үүсгүүрүүд нь Монголын зах зээлд хэрэглэгчдийн таашаалыг хүртсэн, хүнд хэцүү ажлын нөхцөл, эрс тэс уур амьсгалд хамгийн тохиромжтой, эдэлгээ даах чадвартай, насжилт урттай гэдгээрээ шалгарсан байна.