Япон мягмар гарагт Намиби улстай газрын ховор ашигт малтмалын хайгуулыг хамтран хийх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ нь цахилгаан машины батарей үйлдвэрлэхэд ашигладаг кобальт болон бусад ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг байгуулах Японы өргөн хүрээний төлөвлөгөөний нэг хэсэг юм.
Японы Металл ба эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (JOGMEC) Намибийн төрийн өмчит уул уурхайн Эпангело компанитай хамтран ажиллана гэж Намибийн уул уурхай, эрчим хүчний яамны ажилтан Виндхук хотод болсон гарын үсэг зурах ёслолын үеэр мэдэгдэв.
Хэлэлцээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна
Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Ясутоши Нишимура Африкийн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг байгуулахаар Намиби, Замби, Конго зэрэг газрын ховор элементийн томоохон орд бүхий таван улсад айлчилж байна.
Япон бусад өндөр хөгжилтэй орнуудын нэгэн адил батарейны ашигт малтмалын нийлүүлэлтээрээ тэргүүлдэг Хятадаас хараат бус байхыг эрмэлзэж байна.
JOGMEC нь Намибийн баруун хойд хэсэгт орших иттриумаар баялаг Лофдалийн ордыг Namibia Critical Metals компанитай хамтран ашиглаж байгаа.
Лофдалийн ордод иттриумаас гадна цахилгаан машины батарей, салхин сэнсний соронзны үйлдвэрлэлд хэрэгтэй хамгийн үнэ цэнэтэй хүнд ховор элемент болох диспрозиум, тербиумын нөөц бий.
2022 онд Намиби улс Европын холбоонд газрын ховор элемент нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан.
Линк: https://www.mining.com/web/japan-signs-deal-with-namibia-to-explore-for-rare-earth-minerals/
Огноо: 2023/08/08
Эх сурвалж: Mining.com