Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Перу улсад зэсийн үйлдвэрлэл 2023 оны эхний хагаст өсөж, 6-р сард 22%-иар нэмэгдсэн байна

 

 

Перугийн зэсийн үйлдвэрлэл 6-р сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.8%-иар өссөн гэж тус улсын Эрчим хүч, уул уурхайн яам мягмар гарагт мэдэгдлээ.

6-р сард олборлолт 241,801 тоннд хүрч, оны эхний зургаан сарын байдлаар 17.6%-иар өссөн байна гэж яамны мэдэгдэлд дурджээ.

Цайр, хар тугалга, төмрийн үйлдвэрлэл энэ сард мөн өссөнийг тус яам онцоллоо.

Зэсийн үйлдвэрлэл энэ оны эхээр улс даяар өрнөсөн эсэргүүцлийн дараа буурсан. Харин “Grupo Mexico уул уурхайн групп зэсийн хэтийн төлөвийн талаар өөдрөг байр суурьтай байгаагаа илэрхийлээд энэхүү хурцадмал байдал намдана гэж мэдэгджээ.

Перугийн Засгийн газар 2023 оны зэсийн нийт олборлолт 2.8 сая тоннд хүрнэ гэж 4-р сард мэдэгдсэн.

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс ойрын хэдэн жилд дэлхийн зэсийн хоёр дахь том үйлдвэрлэгч болох боломжтой гэсэн мэдээ 5-р сард гарсны дараа Перу улс зэсийн олборлолтоо нэмэгдүүлэхэд бүх анхаарлаа хандуулж байна.

 

Линк:  https://www.mining.com/web/peru-copper-output-grows-in-first-half-of-2023-up-22-in-june/                              

Огноо: 2023/08/08

Эх сурвалж: Mining.com