Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Полиметалл компани Орос дахь хөрөнгөө 6-9 сарын дотор зарах төлөвлөгөөтэй байна

Алт, мөнгө үйлдвэрлэгч Полиметал Интернэшнл компани 6-9 сарын хугацаанд АНУ-ын хоригт хамрагдсан Орос дахь хөрөнгөө худалдана гэж Гүйцэтгэх захирал Виталий Несис 8 сарын 9-нд мэдэгдлээ.

Вашингтон 5-р сард "Полиметалл"-ын Оросын бизнес болон Оросын хамгийн том алт үйлдвэрлэгч "Полюс" компанийг хоригийн жагсаалтад оруулсан.

Полиметал Интернэшнл саяхан АНУ-ын Жерси мужаас Казахстан руу шилжих үйл явцаа дуусгасан.

“АНУ-ын хориг арга хэмжээ компанийн ажилд хүндрэл учруулж байгаа. Тиймээс бид зарна, манай бизнесийг сонирхож буй худалдан авагчид байгаа, гэж Несис хэллээ.

"Хориг арга хэмжээний улмаас охин компанийг хөрөнгө оруулагчдад шилжүүлэх боломжгүй. Бид хувьцаа эзэмшигчийн хөрөнгийн үнэ цэнийг хадгалахыг эрмэлзэж байгаа ч үүний зэрэгцээ ямар нэгэн хориг арга хэмжээг зөрчихийг хүсэхгүй байна” гэж тэрбээр хэлсэн.

"Тиймээс Орос дахь бизнесээ худалдах нь бидний цорын ганц боломж байна. 6-9 сар бол бодитой хугацаа” гэж Несис хэллээ.

Борлуулалтаас олсон мөнгөө Казахстан дахь бүтээн байгуулалтын ажилд зарцуулж, Полиметалл Интернэшнл компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгох боломжтой. Полиметалл Интернэшнл хориг арга хэмжээнд ороогүй, зөвхөн түүний Орос дахь салбар нь хамрагдсан.

 

Линк:  https://www.mining.com/web/polymetal-plans-to-sell-russian-assets-under-sanctions-in-6-9-months/                              

Огноо: 2023/08/09

Эх сурвалж: Mining.com