Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэ Ресурс” 2025 онд анхны алтаа Монголд олборлоно

Эрдэнэ Ресурс Девелопмент компани (TSX: ERD)(MSE: ERDN) 2025 оны эцэст Монголын баруун өмнөд хэсэгт орших Баян Хөндий алтны төсөл анхны алтыг олборлож, Монгол Улсын хамгийн том алт олборлогчдын нэг нь болно гэж мэдэгдлээ.

 

Эрдэнэ Ресурсийн гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Баян Хөндий алтны төсөл нь 2025 онд ашиглалтад орсноор дэлхийн хамгийн өндөр агуулга бүхий илээр олборлох боломжтой алтны уурхайн нэг болно.”

Суурь үзүүлэлтээр татварын дараах ѳнѳѳгийн цэвэр үнэ цэн (5% хорогдуулалт бүхий) $170 сая ам.доллар, дотоод ѳгѳѳжийн түвшин (IRR) 35.3% тооцоологдсон нь ѳнѳѳгийн алтны ханш буюу US$1,900/унц-д тулгуурлан тооцвол тус бүр $196 сая ам.доллар болон 38.95% болж өснѳ.

Нэг унц алт үйлдвэрлэх нийт нэгжийн өртөг (“AISC”) нь $869 ам.доллар, уурхайн ашиглалтын 6.5 жилийн хугацаанд жилд дунджаар 74,200 унц алт олборлоно..

Нийт 476,000 унц алт олборлох тооцоолол нь 2020 оны ТЭЗҮ-тэй харьцуулахад 25%-иар өссөн үзүүлэлт. Энэ нь Баян Хөндий болон Хар Морин Дэл талбайн нэмэлт нөөц ашигласантай холбоотой.

“Монголын хамгийн том бие даасан уул уурхайн компани болох Монголиан Майнинг Корпорэйшн (MMC)-тэй стратегийн холбоо тогтоосноор бид үйлдвэрлэл рүү хурдацтай шилжиж байна. Энэ хооронд бид Баян Хөндийн талбайд байгаа бусад ашигт малтмалын орд газруудg; хайгуул, олборлолтын ажлыг үргэлжлүүлж байна” гэж Акерли хэллээ

Монголын уул уурхайн экспортын гол бүтээгдэхүүний нэг нь нүүрс. Гэхдээ Монгол улс тогтвортой хөгжилд хөрөнгө оруулалт хийж, ногоон хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт шинэ санаачлагууд гаргаж байна.

Мөн Монголд Рио Тинто компани Оюутолгойн төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төсөл нь 2030 онд дэлхийн зэсийн дөрөв дэх том үйлдвэр болох төлөвтэй байгаа.

Линк:  https://www.mining.com/erdene-to-pour-first-gold-at-mongolia-mine-in-2025/?fbclid=IwAR1GZGqwRhwMHTug3PwAzule18PHDsn5rNTlZFe3LjP9qC01iNG9eq-qO0s                              

Огноо: 2023/08/14

Эх сурвалж: Mining.com