Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Энэтхэг улс 7 тэрбум ам.долларын цахилгаан автобусны хөтөлбөрийг баталлаа

Ч.Сансар


Энэтхэгийн Засгийн газар 100 том хотод 10  мянган  цахилгаан автобус нийлүүлэх 7 тэрбум ам.долларын өртөгтэй  дэд бүтцийн хөтөлбөрт  эхний ээлжинд 2.4 тэрбум ам.долларын хөрөнгө  оруулах болсоноо Энэтхэгийн албаны хүмүүс  өнгөрсөн долоо хоногт  мэдэгдэв.

Цахим автобусны хөтөлбөрийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн загвар ашиглаж хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөр нь Энэтхэгийн зарим томоохон хотуудад дизель автобусны тоог нэмэхгүйгээр нийтийн тээврийн хомсдолыг арилгах зорилготой юм.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 6 дугаар  сард АНУ-д хийсэн айлчлалын дараа уг хөтөлбөрийг зарласан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Байден, Ерөнхий сайд Моди нар тээврийн салбарт нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах, утаагүй автомашин болон цахилгаан автомашины үйлдвэрлэлийг төр, хувийн хэвшил хамтран санхүүжүүлэх талаар ярилцсан. Мөн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон Энэтхэгийн Хүнд үйлдвэрийн сайд нарын хооронд  уулзалт болж, цахилгаан автобус болон Энэтхэгийн нийтийн тээврийн  цахим автобусны тендерт хувийн үйлдвэрлэгчдийг оролцуулахтай холбоотой асуудлуудыг ярилцав.
Хувийн хэвшлийнхэн төр засгийн хэрэгжүүлж буй  цахилгаан автобусны хөтөлбөрт оролцох хүсэлгүй  байгаа шалтгаан нь үйл ажиллагааны өндөр зардлын улмаас Улсын тээврийн аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллаж, маш их өртэй байдаг, тиймээс төлбөрөө төлж чадахгүй байх эрсдэл бий болох өндөр магадлалтай аж.

Цахилгаан автобус нь уламжлалт дизель автобуснаас 5 дахин үнэтэй байдаг. Уг хөтөлбөрийн хүрээнд Улсын тээврийн аж ахуйн нэгжүүд автобус худалдаж авахгүй, харин үйлдвэрлэгчдээс түрээслэн авч, түрээсийн төлбөр төлнө гэсэн үг. Тиймээс тэд түрээсийн мөнгөө төлж чадах эсэхэд хувийн үйлдвэрлэгчид эргэлзэж байна. Дизель автобусны төлбөртэй холбоотой шийдлээ хүлээж буй асуудлууд аль эрт гараад эхэлчихсэн. Энэтхэгийн Засгийн газар цахилгаан автобусанд зориулж байгуулсан тусгай сан энэ асуудлыг шийдэж чадна гэж найдаж байгаа юм.

Bloomberg-ийн иш татсан тайланд бичсэнээр Энэтхэг улс 1.9 сая автобустай бөгөөд нийтийн тээврийн эрэлт хэрэгцээг хангахын тулд 3 сая автобус нэмж авах  шаардлагатай байна.

Эх сурвалж: oilprice.com