Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Айвенхоу Майнз”-ын  Kamoa Copper зэсийн баяжмалаа төмөр замаар тээвэрлэх санамж бичиг байгууллаа

Ч.Сансар


Камоа-Какула төслийн зэсийн баяжмалыг төмөр замаар Ангол улсын Атлантын далай дээрх Лобито боомт руу тээвэрлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг Lobito Atlantic International SARL болон Kamoa Copper SA компанитай  байгуулсан талаар ”Айвенхоу Майнз” компани мэдэгдлээ.

Төмөр замын шугам нь Конго улсын Лобито хотоос Колвези хүртэл 1739 км үргэлжилдэг бөгөөд Камоа-Какула ордоос 5 км-ийн зайтай өнгөрдөг.

Камоа-Какула төслийн 1, 2 дугаар шатны баяжуулах үйлдвэрээс 10,000 тонн зэсийн баяжмалын анхны ачилтыг 2023 оны IV улиралд хийж, дэлхийн зах зээлд борлуулна.

"Лобитогийн төмөр зам Африкийн стратегийн онцгой бүс нутгаас зэс болон бусад чухал ашигт малтмал тээвэрлэх худалдааны чухал зам болно." гэж Айвенхоу Майнз компанийн үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирал Роберт Фрийдланд мэдэгдлээ.
Одоогоор Камоа-Какула зэсийн баяжмалаа Өмнөд Африкийн Дурбан, Танзанийн Дар-эс-Салим, Мозамбикийн Бейра, Намибийн Валвис Бэй зэрэг боомтууд руу Сахарын цөлөөр дамжин ачааны тэргээр тээвэрлэж, олон улсын зах зээлд нийлүүлж байна.

Камоа-Какула зэсийн төсөл 2022 онд 333,500 тонн зэс үйлдвэрлэсэн нь өмнөх жилээс хоёр дахин их  байна. Төслийн 39.6%-ийг Айвенхоу Майнз, 39.6%-ийг Zijin Mining, 0.8%-ийг Кристал Ривер Глобал, үлдэгдэл (20%-ийг) Конгогийн Засгийн газар эзэмшдэг.

Эх сурвалж: mining.com