Б.Ирээдүй
"Эрдэнэс Тавантолгой" компани энэ оны гуравдугаар улиралд нийт 4.7 сая тонн нүүрс борлуулсан бөгөөд 40 мянган рейс хийсэн байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт 135.7 мянган тонн нүүрсийг цахим арилжаагаар борлуулахад 17 компани худалдан авч 97 тээврийн компани нүүрс тээвэрлэжээ. Ийнхүү цахим арилжаагаар 17 сая тонн нүүрс борлуулсан нь компанийн борлуулалтын шинэ түүх юм.
Мөн оны эхний найман сарын байдлаар улс болон орон нутгийн төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлж эдийн засгийн өсөлтөд бодит дэмжлэг үзүүлжээ.